COVID-19: Амьтнаас хүнд халдвар дамжсан тохиолдол бүртгэгджээ

img

Нидерландад амьтан үржүүлгийн ферм дээр булганаас хүнд коронавирус халдварласан тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Хөдөө аж ахуйн сайд Карола Скоутен мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нидерландын Хойд Брабант мужид байх амьтан үржүүлгийн хоёр ферм дээр булга коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Тухайн үед тус улсын Хөдөө аж ахуйн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон ферм рүү гаднаас хүн нэвтрүүлэхийг хоргиглосон ч амьтнаас хүнд халдварлах эрсдэл байхгүй хэмээн мэдэгдэж байжээ.

 

Гэвч өмнө нь ийнхүү амьтнаас хүнд вирус халдах боломжгүй гэсэн мэдэгдэл нь алдаатай байсан хэмээн Нидерландын Хөдөө аж ахуйн сайд мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ амьтнаас хүнд халдах эрсдэл бага гэж үнэлж байгаа хэмээн Скоутен онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hoorhii ene aftand zoo yzsen hynees haldaa biz tegeed ergeed oorsdoo haldvar avch baigaa ni medeej shdee
2020-05-20