Трамп: "Антифа" хөдөлгөөнийг алан хядагч байгууллага гэж зарлана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Антифа" хөдөлгөөнийг АНУ алан хядах байгууллага гэж зарлана гэж мэдэгджээ.
Өмнө нь тэрбээр АНУ-д өнгөт арьст Жорж Флойд амиа алдсаны дараа үүссэн эмх замбараагүй байдлыг "Антифа" хөдөлгөөн болон бусад хэт даврагч зүүний бүлэглэлүүд зохион байгуулж байна хэмээн мэдэгдэж байлаа.
Улмаар "АНУ Антифа хөдөлгөөнийг алан хядах байгууллага гэж үзнэ" хэмээн Трамп ням гаригт Твиттер хуудсандаа бичжээ.
АНУ-ыг бүрхсэн эсэргүүцлийн давалгаа анх эхэлсэн Миннесота мужийн захирагч Тим Уолз бямба гаригт мэдэгдэл хийхдээ гудамжинд үйлдэгдэж буй хүчирхийлэл нь Жорж Флойдлын аллагатай огт хамааралгүй, харин хотод гаднаас ирсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэмжигчид болон хар тамхины бүлэглэлийнхэн зохион байгуулж байгаа хэмээн онцолж байлаа.
"Антифа" гэж юу вэ?
"Антифа" гэдэг "Антифашист үйлдэл" гэсэн холбоо үгний товчлол юм. Энэ нь неонацист, фашизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон цагаан арьстнууд илүү гэх үзлийн эсрэг зогсдог эсэргүүцлийн хөдөлгөөн аж.
Хөдөлгөөний оролцогчдын ихэнх нь арьс өнгөөр болон хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг зогсдог бол Америкийн эсэргүүцэгчид Трампын бодлогыг эсэргүүцдлэг бөгөөд тэд Трампыг үндсэрхэг, мусульманы эсрэг бодлого явуулдаг хэмээн буруутгадаг юм.
Хүчирхэг төр, капитализмийн эсрэг зогсдог "Антифа" хөдөлгөөнийг зүүний хөдөлгөөн биш харин анархистууд гэж үзэх нь бий.
Флойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп "нуугджээ"
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ