Меркель: Германы эдийн засаг түүхэн дэх хамгийн хүнд үеэ туулж байна

img

Дэлхий даяар тархсан цар тахал эдийн засгийн хямралыг араасаа дагуулсан. Олон орон, тэр дундаа өндөр хөгжилтэй орнууд ч энэ цар талаас үүдэлтэй хямралтай нүүр тулсаар байгаа юм. 

 

Тэдгээрийн нэг нь Герман улс бөгөөд өнөөгийн эдийн засгийн  хямрал нь тус улсын түүхэн дэх хамгийн хүнд үе гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгджээ. 

 

"Бид ХБНГУ-ын түүхэн дэх хамгийн хүнд эдийн засгийн нөхцөл байдалд орлоо. Үүнийг тодруулж, залруулах хэрэгтэй" хэмээн  Меркель мэдэгджээ. 

 

Түүнчлэн, коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахын тулд Германы эрх баригчид 130 тэрбум еврогийн төсөвтэй эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлснийг онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ хүн үүгээрээ л гоё байх юм. Хүндэтгэмээр. Халтар, бохир арьсийг будгаар нялгадсанаа гоё болчихсон гэж индүүрдэг хүмүүс мэр сэр байдаг, харамсалтай. Улс хөгжих нь хүн гэдгийн хөгжилд ирээдүйд сайнаар нөлөөлөнө гэж найдах юм. Хүн чадвал гэр бүлдээ, бичил орчиндоо зөв эерэг нөлөөтэй, боловсон байвал л сайхансан.
2021-09-14