Флойдтой салах ёс хийх ажиллагаа үргэлжилж байна

АНУ-ын Хьюстон хотноо цагдаагийнхны гарт амиа алдсан 46 настай өнгөт арьстан Жорж Флойдыг сүүлчийн замд нь үдэх салах ёс хийх ажиллагаа үргэлжилж байна.
"NH Public Radio" агентлаг энэ ёслолын гэрэл зургуудыг Твиттер хуудсандаа байрлуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Флойдыг сүүлчийн замд нь үдэхээр олон хүн цуглаж байгаа бөгөөд ойролцоогоор 10 мянга орчим хүн оролцоно гэж зохион байгуулагчид тооцоолж байгаа аж. Салах ёс хийх ажиллагаа Фонтана Хвалд зургаан цагийн турш үргэлжлэх юм байна.
Гэрэл зурагт дүрсэлсэнчлэн хүмүүс амны хаалт зүүж, Флойдын хөрөгтэй футболкт өмсөн алтан авсанд оршуулах Флойдтой салах ёс хийж байна
Мөн энэ өдөр Флойдыг хөнөөсөн хэргийн анхны шүүх хурал болох юм. Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан хүнд 40 жил хорих ял оноохоор төлөвлөж байгаа аж.
Эргэн сануулахад, зургадугаар сарын дөрөвний өдөр Флойдын амьдардаг байсан мөн амиа алдсан Миннесота мужийн Миннеаполис хотод түүнтэй салах ёс хийх эхний ажиллагаа болсон юм. Сүүлчийн замд нь үдэх ёслол Миннеаполисын Хойд төв их сургуулийн сүмд болсон бөгөөд энэ ёслолд хотын дарга Жейкоб Фрей оролцож, Флойдын авсны өмнө суугаад уйлж байсан нь олны анхаарлыг татаж байв.
АНУ: Үхэл нь үймээн үүсэх шалтгаан болсон Флойд гэж хэн байв?
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ