Туркмен: Төрийн албан хаагчид Ерөнхийлөгчөө угтахаар 8 цаг зам дээр хүлээжээ

Туркмений Турмкенабат хотын оршин суугчид төрийн тэргүүнээ хүлээн, зам дээр 8 цаг зогссон талаар "Хроника Туркменистана" сайт мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр зургадугаар сарын наймны өдөр Туркменабат хотын төсвийн болон төрийн байгууллагуудын ажилтнууд нисэх буудлаас ирэх зам дээр Ерөнхийлөгчөө хүлээн үүрийн дөрвөн цагаас 11 цаг хүртэл зогсчээ. Төрийн тэргүүнийг ёслол төгөлдөр угтахад төрийн албан хаагчдыг өргөнөөр оролцуулахыг байгууллагуудын дарга нарт үүрэгдсэний улмаас ийнхүү оршин суугчид олон цаг Ерөнхийлөгч Бердымухамедовыг хүлээсэн байна.
Ингээд үүр цайхаас өмнө хүмүүсийг зөөж, зам дагуу зогсоожээ.Нисэх буудал нь цөлд байрладаг, халуун өдөр сүүдэрт зогсох ч боломжгүй нөхцөлд хүмүүсийг шүхэр барих, хоол хүнс, ус авах, гар утас ч барихыг хориглосон бөгөөд ерөнхийлөгчөө ирэхэд нь даллах дарцгууд тараан өгсөн гэнэ.
Олон цаг наранд зогссон ахмад настай хүмүүс болон эмэгтэйчүүд дундаас олон хүн ухаан алдсаны дараа зохион байгуулагчид хүмүүс ус авчирж өгчээ. Ингээд цагийн хуваариас хоцорч ирсэн ерөнхийлөгчийн цуваа замаар явж өнгөрснөөс хагас цагийн дараа л хүмүүсийг автобусанд суулгасан гэнэ.
"Хроника Туркменистана" сайтын мэдээлснээр, Туркмений оршин суугчид энэ төрлийн арга хэмжээнд байнга оролцдог туршлагатай, оролцохоос татгалзах боломжгүй, учир нь ажилгүй үлдэх эрсдэлтэй байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ