Япон: Далайн усанд уусдаг уут зохион бүтээжээ

Японы Mitsubishi Chemical компани далай тэнгисийн усанд уусан задардаг уут бүтээсэн талаар NHK мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, уутыг ургамлаас гарган авсан материалаар хийсэн бөгөөд ингэснээр уут нь тэнгисийн усанд бүрэн задрах боломжтой гэнэ. Зохион бүтээгчдийн өгүүлснээр, энэ уут далай тэнгисийн уусанд уусан задрах хугацаа нь ойролцоогоор нэг жил аж.
Энэ төрлийн уутнуудыг үйлдвэрлэхэд дэвшилтэт технологи ашиглаж байгаа тул энгийн гялгар уутнуудаас зургаа дахин өндөр үнэтэй байна гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгджээ.
Энд дуулгахад, Япон улс гялгар уутны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт бичигддэг. Харин энэ төрлийн бүтээгдэхүүний байгальд үзүүлэх хор нөлөөг багасгах үүднээс долоодугаар сарын нэгнээс эхлэн Японы дэлгүүрүүд гялгар уутыг үнэ төлбөргүй өгөхөө зогсоосон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ