ОХУ, АНУ сүүлийн 7 жилд анх удаа сансрын хэлэлцээ хийлээ

Вена хотод Орос, АНУ-ын төлөөлөгчид сансар дахь аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийжээ. Энэ нь сүүлийн долоон жилд хийгдсэн анхны хэлэлцээ бөгөөд 13 цаг үргэлжилсэн гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлсэн байна.
"Сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа хэлэлцээ хийж, 13 цаг гаруй хэлэлцэх үеэр Америкийн иргэний болон цэргийн өндөр албан тушаалын шинжээчид Оросын төлөөлөгчидтэй сансрын өргөн цар хүрээтэй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Эдгээр хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлж, харилцаа холбооны сувгуудыг сайжруулах сонирхолтой байгаагаа талууд илэрхийлсэн" гэж Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн талууд сансартай холбоотой шуурхай асуудлаар харилцах холбоо харилцааг сайжруулах санал гаргасан байна. Энэ нь сансарт осол, хэрэг гарах, санамсаргүй хурцадмал байдал үүсэхээс сэргийлэх зорилготой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ