Трамп: Би дахин сонгогдвол БНАСАУ-тай хийх дайнаас дэлхий аврагдана

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуульд ялагдсан бол АНУ БНАСАУ-тай дайтах байсан хэмээн Хью Хьюиттийн радио шоунд оролцож үеэрээ мэдэгджээ. 

 

"Хойд Солонгостой дайтах байсан. Тэд дайн эхлэхийг л хүлээж байлаа. Гэтэл дайн хаана байна? Дайн байхгүй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Трампын үзэж байгаагаар Хиллари Клинтон төрийн эрхэнд гарсан бол АНУ болон "дэлхий дахин оршин тогтнохоо больж", олон сая америк хүн "амиа алдах байсан" гэнэ. 

 

Өөрийг нь дахин сонгогдохыг БНХАУ, Иран, БНАСАУ хүсэхгүй байгаа гэж Дональд Трамп өгүүлсэн бөгөөд эдгээр орнууд ардчилсан намынхан ялалт байгуулвал өөрсдөд нь ашигтай байдлаар хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг онцолжээ. "Намайг ялагдвал Хятад улс АНУ-ыг эрхшээлдээ оруулна гэж найдаж байгаа" хэмээн Трамп мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene uvhcteiu baihaa ANU chin setgetsiin u bchtei huneer erunhiilugchee tavidag bolsonyu bish uu
2020-08-12
ene uvhcteiu baihaa ANU chin setgetsiin u bchtei huneer erunhiilugchee tavidag bolsonyu bish uu
2020-08-12