COVID-19: Дубайд халдвар тээгчдийг үнэрч нохойгоор илрүүлнэ

Дубайн нисэх буудал дээр коронавирусийн халдвартай зорчигчдыг илрүүлэх зорилгоор үнэрч ноходтой кинологчдыг ажиллуулж байгаа талаар Travel and Leisure сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ноход коронавирусийн халдвар авсан зорчигчдыг үнэртэж илрүүлэх бөгөөд урьдчилсан туршилтын дүнгээр халдвар тээгчдийг нохойгоор үнэрлүүлэн илрүүлэхэд 92 хувийн үр дүнтэй байсан гэнэ.
Дубайн нисэх буудал коронавирусийн халдвартай хүмүүсийг илрүүлэхэд ноход ашиглахаар болсон анхны буудал юм. Нохдыг коронавирусийн халдвартай хүмүүсийг илрүүлж сургахад удаан хугацаанд бэлдсэн бөгөөд сургалтын хугацаанд тусгай төхөөрөмжтэй лаборатори, COVID-19 халдвартай өвчтөнүүдийн хөлсийг ашиглаж байсан гэнэ.
Ноход зорчигчид руу ойртохгүй, алсын зайнаас ажиллах аж. Нисэх буудал дээр аялагчдаас хөлсний дээж аван, тусгай саванд хийсний дараа ноход дээжийг үнэрлэх бөгөөд үр дүн ердөө нэг минутын дотор гарах юм байна.
Энд дуулгахад, Дубайн Засгийн газар гадаадын жуулчдыг хүлээн авах шийдвэр гаргасан бөгөөд Дубайд ирж буй аялагчид коронавирусийн шинжилгээ нь сөрөг гарсныг илтгэх магадлагаа үзүүлэх ёстой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ