Үхлийн хөндийд агаарын хэмийн шинэ дээд үзүүлэлт бүртгэгджээ

img

Америкийн Калифорни муж дахь Үхлийн хөндийд агаарын хэмийн шинэ дээд үзүүлэлтдээ хүрч, цельсийн 54,4 градус хүрч халсан талаар CBS суваг мэдээлжээ. 

 

Энэ нь баримтаар батлагдвал 1913 онд 56,5 хэм хүрч агаар халсан гэх үзүүлэлтийг давж гарах юм. Тухайн үед агаарын хэм 56,5-д хүрсэн гэдгийг батлах баримт байдаггүй аж. Харин 54,4 цельсийн хэмд хүрсэн гэдэг нь баримтаар батлагдвал дэлхий даяр ажиглалтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдох юм байна.

 

АНУ-ын Үхлийн хөндий болон бусад бүс нутгуудад ажиглагдаж буй аагим халуун нь манай гаригийн агаар мандал дахь хүлэмжийн хийн концентраци нэмэгдсэнтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарладаг юм.

 

Энд дуулгахад, Үхлийн хөндий буюу англиар  Death Valley гэж нэрлэгдэх газар нутаг Калифорни мужид байх бөгөөд энд Хойд Америкийн хамгийн нам дор цэг байрладаг. Долдугаар сарын дундаж хамгийн дээд хэм нь Цельсийн 46 градус хүрдэг бол шөнөдөө 31 хэм дулаантай байдаг аж. Хамгийн сэрүүн улирал нь 11 дүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарыг дуустал тохиож, энэ үеэр Цельсийн 5-20 хэмийн дулаантай байдаг гэнэ. Цас ховор ордог, 1961-2008 оны хооронд жилийн дундаж температур нь  24,8 °C байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ