CОVID-19: ОХУ-ын Засгийн газрын дэд дарга вакцин хийлгэжээ

ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Марат Хуснуллин коронавирусийн халдвараас сэргийлэх тарилга хийлгэсэн талаараа мэдээлжээ. Тэрбээр вакцин тариулснаа албан ёсоор зарласан, засгийн газрын анхны гишүүн болж байгаа талаар Известия мэдээллээ. Тэрбээр Твиттер хуудсандаа энэ талаарх мэдээллийг нийтэлсэн бөгөөд хэдийгээр вакцин хийлгэсэн ч цаашдаа ч урьдчилсан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатайг онцолсон байна.
Үүнээс өмнө Оросын тэргүүн Владимир Путины охидын нэг болон Курск мужийн захирагч Роман Старовойт нар Орост боловсруулсан коронавирусийн вакциныг хийлгэсэн гэсэн мэдээлэл гарч байлаа. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко наймдугаар сард вакцин үйлдвэрлэгдвэл өөртөө хийлгэнэ гэж мэдэгдэж байсан юм.
Эргэн сануулахад, ОХУ коронавирусийн анхны вакциныг бүртгэж авсан талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж байлаа. Энэ вакциныг Н.Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан бөгөөд бүртгэснээс хэд хоногийн дараа үйлдвэрлэл эхэлсэн гэж Оросын Эрүүл мэндийн яам мэдэгдэж байсан юм.
COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ