Хойд Солонгосын талд 6000 гаруй хакер ажилладаг

Хойд Солонгосын удирдлаган дор дэлхий даяар 6000 гаруй хакер ажилладаг гэж АНУ -ын армийн тайланд дурджээ. Тайланд өгүүлснээр, хакерчдын ихэнх нь Орос, Беларус, Хятад, Энэтхэг, Малайзд байдаг гэнэ.
Хакерууд дөрвөн хэлтэст хуваагдан, тэдний үйл ажиллагааг "121 товчоо" нэртэй цэргийн байгууллага хянадаг аж. Хойд Солонгос өргөн цар хэмжээтэй дайралт хийхэд шаардагдах мэдээллийн технологийн дэд бүтэцгүйн улмаас бусад орнуудын хакеруудыг ашигладаг гэж АНУ-ын армийн тайланд онцолсон байна.
Санхүүгийн цахим гэмт хэргээр дагнасан Bluenoroff Group-д гэхэд л 1700 орчим хүн ажилладаг байна. Мөн ойролцоогоор 1600 орчим хакер Andarial Group-д багтах бөгөөд энэ хэлтэс нь сүлжээ болон системд цохилтод өртөж болзошгүй хэсгүүдийг хайдаг гэнэ.
Хамгийн алдартай хэлтэс нь Lazarus Group аж. Энэ нь криптовалютын биржүүдийг хакердаж, биткоин луйвардах WannaCry системийг бүтээжээ. 2019 оны гуравдугаар сард DragonEx криптовалютын бирж рүү халдсан цахим халдлагын ард чухамхүү энэ хэлтэсийн хакерчид байсан гэж Chainalysis байгууллагын шинжээчид дүгнэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ