ОХУ вакцинаа хамгийн түрүүнд Беларус руу илгээнэ

img

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар наймдугаар сарын 24-ний даваа гаригт утсаар холбогдож, ярилцсан талаар Вести агентлаг дамжууллаа.

 

Хоёр орны төрийн тэргүүн Беларусын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцсэний дээр "гаднаас нөлөөлөл үзүүлж байгаа талаар онцолсон" хэмээн эх сурвалж дамжуулжээ.

 

Түүнчлэн утсаар ярилцах үеэр Беларусын иргэд Оросын коронавирусийн вакцины гурав дахь шатны туршилтад сайн дурын үндсэн дээр оролцохоор хоёр тал тохиролцсон байна. Ингэснээр ОХУ шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх вакциныг хамгийн түрүүнд Беларус улс руу илгээхээр болжээ. 

 

Беларуст Оросын вакцины гуравдугаар шатыг явуулах бэлтгэл ажлыг хэдийнэ хангасан бөгөөд хоёр долоо хоногийн өмнө туршилтад орох сайн дурынхныг бүртгэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Z:
Uls turuu gej owjin yumaaa
2020-08-26
Зочин:
Туршилтийн туулай болох нээ...
2020-08-25