А.Ариунзаяа : Тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгийг цахимаар олгож эхэлнэ
2020-08-25

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийв.

 

 

Тэрбээр:

 

-Өнөөдрийн байдлаар нийгэм, халамжийн чиглэлээр зургаан хууль хэрэгжиж, түүний хүрээнд 1,5 сая иргэдтөрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээ аргуудыг авч байна. Энэ үйлчилгээг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний төвөөр дамжуулан хүргэдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн.

 

Одоогийн байдлаар дөрвөн үйлчилгээг нь материал бүрдүүлэхгүйгээр цахимаар дансандаа мөнгөө шилжүүлэн авах боломжийг өнөөдрөөс ehalamj.mn цахим хуудсаа хэрэглээнд нэвтрүүлж байна. Үүнээс гадна ТҮЦ машинаар тухайн үйлчилгээг авч болно.  

 

Ebarimt-ийн  системээр тухайн үйлчилгээнд дансаа бүртгүүлснээр авч болно. Энэ ажил хэрэгжиж эхэлснээр банкнуудад оочер дараалал  үүсгэхгүй. Халамжийн мөнгө  шууд дансанд нь орж байгаагаар ажлыг нь хөнгөвчилнө.

 

Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагуудад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжтай холбоотой үйлчилгээг 08 дугаар сарын 26-ны өдрөөс буюу маргаашаас цахим хэлбэрээр үзүүлж эхэлнэ. Ингэснээр иргэд олон баримт материал бүрдүүлэх, заавал халамжийн байгууллагад очих, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банкинд дугаарлах зэрэг шаардлагагүй болж байна. “Нийгмийн халамжийн нэгдсэн систем” нэвтэрснээр тухайн иргэн ehalamj.mn, ТҮЦ машин, ebarimt аппликейшн ашиглан халамжид хамрагдах хүсэлтээ гаргах, өргөдөл, хүсэлт нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаад хяналт тавих боломжтой. Тухайлбал 450 орчим мянган иргэн эхний ээлжинд “Насны хишиг”, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн мөнгөө цахим системээр дамжуулан авна

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Цэцэнтуяа:
Өрх толгойосон эцэг эхийн мөнгө хэзээнээс орох вэ 20нд гэж байсан боловч одоо 29 болсон байна хаанаас асуух вэ
2020-09-29
Бат:
эр вм уу эм юм ууу
2020-08-26
Зочин:
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг автоматаар цахимаар сунгах боломж байна уу
2020-08-26
Зочин:
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг автоматаар цахимаар сунгах боломж байна уу
2020-08-26
BALAI AVGAI
2020-08-25