АНУ: БНАСАУ-ын хакерууд дэлхий даяар банкуудаас мөнгө хулгайлдаг

img

Хойд Солонгосын хакерууд дэлхийн олон орны банкуудын үйлчлүүлэгчдийн данснаас мөнгө хулгайлах зорилгоор банкуудын компьютерын сүлжээнд халдаж, бэлэн мөнгөний машинуудад байгаа бүхий л мөнгөнүүдийг хулгайлах халдлага хийдэг гэнэ. Энэ талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны дэргэдэх Цахим аюулгүй байдал, харилцаа холбооны үндэсний нэгдсэн төвөөс гаргасан тайланд дурджээ.

 

"2020 оны хоёрдугаар сараас эхлэн Хойд Солонгос олон улсын луйврын мөнгөн гуйвуулга явуулах, бэлэн мөнгөний машинаар дамжуулан мөнгө авах зорилгоор хэд хэдэн орны банкууд руу цахим халдлага хийх үйл ажиллагаагаа сэргээсэн" хэмээн тайланд өгүүлжээ.

 

Түүнчлэн Солонгосын ардын армийн Ерөнхий штабын тагнуулын газрыг Fast Cash нэртэй хакерын ажиллагаа зохион байгуулдаг хэмээн АНУ-ын хууль сахиулах байгууллагууд буруутгасан байна. Энэ ажиллагаа 2016 онд эхэлсэн бөгөөд сүүлийн үед улам өргөн цар хүрээтэй болсон гэж АНУ үзжээ. 

 

Хойд Солонгосын талд 6000 гаруй хакер ажилладаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ