COVID-19: Сөүлд олон нийтийн цуглааныг хориглосон хугацааг сунгав

img

Өмнөд Солонгосын нийслэлд 10 -аас дээш тооны хүнтэй гадаа зохиогдох арга хэмжээ, жагсаал цуглааныг хориглосон хугацааг есдүгээр сарын 13 хүртэл сунгажээ. Энэ талаар Сөүлийн хотын захиргааны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар  KBS мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлд тахлын нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Гадаа 10-аас дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулах, жагсаж цуглахыг хориглосон шийдвэрийн наймдугаар сарын 21-ний өдөр гаргаж байсан бөгөөд энэ хязгаарлалт нь зай баримтлах гурав дахь түвшинд хамаарч байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ