COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 5291 болжээ

Буриадад коронавирусийн халдварын тохиолдол 5291 болсон талаар Regnum агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоногт Буриадад 48 тохиолдолд шинээр бүртгэгдсэн байна.
Шинэ тохиолдлуудын 12 нь ханиад томууны шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээнд хамрагдахад COVID-19 вирусийн халдвар авсан нь тогтоогдсон бол бусад нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн хавьтагчид байжээ.
"Цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 4405 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 52 хүн нас барсан. Улсын эмнэлгүүдэд 479 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 355 хүн амбулатороор эмчлүүлж байна" хэмээн Буриадын шуурхай штаб мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадын орны нөөцийн 56,6 хувь нь ашиглагдаж байгаа бөгөөд 383 ор сул байгаа гэнэ. Сэхээн амьдруулах тасагт хүнд өвчинтэй 18 хүн эмчлүүлж байгаагаас зургаа нь уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ