Путин цахим спортыг дэмжинэ гэж сурагчдад амлажээ

Есдүгээр сарын нэгний өдөр Бүх Оросын нээлттэй хичээлийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тун гэнэтийн санал хүлээн авчээ. Хүүхдүүд түүнийг "Танк" тоглохыг хүссэн байна. Вести агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч сурагчидтай ярилцах үед компьютер тоглоомын тухай маргаантай сэдэв хөндөгджээ. Хүүхдүүд цахим спортыг арай л хориогүй, гэхдээ эцэг эхчүүд эсэргүүцдэг гэдгийг төрийн тэргүүндээ дуулгаж, өнөөгийн энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Нэн тэргүүнд, сургуулийн орчинд албан ёсны тэмцээн уралдаан явагддаг байхыг хүсч байгаагаа сурагчид илэрхийлжээ. Цахим спортыг хязгаарлах шаардлагагүй, хориглох нь "хортойн дээр боломжгүй" гэж Владимир Путин өгүүлжээ.
"Үүнийг зөв голдиролд нь оруулж, зөв зүйтэй байдлаар зохион байгуулах ёстой. Би энэ асуудал дээр та нарын талд байна, тиймээс дунд сургуульд цахим спортыг сайнаар таниулахын тулд арга хэмжээ авахыг хичээнэ" хэмээн Путин онцолжээ.
Харин цахим спортын тэмцээний цар хүрээний тухайд энэ төрлийн тэмцээнийг бүс нутгийн болон олон улсын түвшинд зохион байгуулах боломжтой гэдгийг дуулгаад гэхдээ сурагчид цахим спортоор хичээллэхэд сөрөг талууд гарч болзошгүйг мартаж болохгүй хэмээн сануулсан байна.
Энд дуулгахад, манай орны адилаар Орост эцэг эхчүүд цахим спортод төдийлөн таатай ханддаггүй аж. Цахим спорт сургуулийн сургалтын хөтөлбөрт орох нь эрсдэлтэй гэж үздэг бөгөөд ийнхүү нэвтрүүлэхэд сэтгэлзүйч болон багш нар хамтран оролцвол амжилттай хэрэгжих боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг юм байна.
"Харамсалтай нь өнөөдөр манай эцэг эхчүүд хүүхдүүд нь интернетэд их цагийг өнгөрүүлж, тоглож байгаа учраас цахим спортод ихээхэн таагүй ханддаг. Учир нь хүүхдүүдийн сэтгэлзүй хараахан төлөвшөөгүй тул тэд илүү тод, үйл явдал өрнөл ихтэй виртуал ертөнцөд татагдаж, хамааралтай болох эрсдэлтэй" хэмээ Эцэг эхчүүдийн хороо, нийгэмлэгийн холбооны тэргүүн Ольга Леткова Вести агентлагт ярьжээ.
Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Оросын цахим спортын тамирчид дэлхийн шилдгүүдийн тоонд багтдаг ч ихэнх нь хилийн чанадад энэ спортоор хичээллэхийг илүүд үздэг байна. Тиймээс эх орондоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлвэл цахим технологийн хөгжилд ихээхэн түлхэц болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ