“Долоо хоногт 3-4 удаа сум орж, хичээлээ хийгээд харьдаг”

img

 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар  гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Цар тахлаас урьдчилан сэргийлж оюутнууд хичээлээ цахимаар үзэж эхэлсэн. Тэгвэл цахим хичээл хэр үр дүнтэй  байгаа талаар сурвалжиллаа.

 

Хөл хорионы дэглэм  эхлэхэд гудамжаар маскгүй хүн цөөн, хотын хөл хөдөлгөөн багасаж байсан бол сошиалаар эцэг эхчүүд хичээлийг теле хичээлээр оруулахыг дэмжиж, зарим оюутнууд цахим хичээл үр өгөөжгүй төлбөрөө буцааж авъя, жилийн чөлөө авна гэх мэтчилэн гомдоллож байсан.

 

Хаа сайгүй шинэ хувцас өмссөн, цүнхээ үүрч аав, ээжээсээ хөтөлж алхаж буй хүүхдүүдтэй таарах нь олонтой. Тэд найзуудтай уулзахыг тэсэн ядан хүлээж сургууль руугаа яаран алхана.

 

Өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс ялгаатай нь гудамжаар  алхах хүмүүс дунд оюутнууд цөөн харагдана. Автобусанд суух хүмүүс дунд оюутан хэмээн карт дарах оюутан байсангүй. Айл бүрт интернэт байх нь ховор. Хичээлээ хийхийн тулд хэдэн км алхаж очоод ч хамаагүй хичээлээ хийж буй орон нутгийн оюутнууд цөөнгүй.

 

Цахим хичээл сайн муу хоёр талтай. Хөл хорионы үед эрүүл мэнддээ анхаарч өөрөө өөртэйгөө  тулж ажиллаж хичээлээ хийх оюутан байх ч танхимаар хичээлээ хийсэн дээр гэх оюутан байгаа. Их, дээд сургуулийн багш нарын хувьд хичээлд оюутан бүрийг оролцож, даалгавар хийх хугацаа өнгөрсөн ч боломж олгож ажилладаг.   Цахим хичээл хэр өгөөжтэй байгаа талаар зарим оюутнаас тодруулав.

 

Багш нар цахим хичээлээ сайн орж байгаа

 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан А.Ариунжаргал:

 

-Манай сургуулийн хувьд 1 сараас эхлээд цахим хичээл орж эхэлсэн. Миний бодлоор манай багш нар хичээлээ сайн орсон гэж бодож байна. Лекц, семинараа ордог цаг бүрт нь оруулж оноогоо өгөөд л яваад байсан. Гэхдээ танхимаар орох нь илүү мэдлэг олгож, ойлгож авч чадна.  Цахим хичээлийг хангалттай сайн байгаа гэж бодож байна. Завгүй үедээ нөхөж лекцээ үзэж болдог нь давуу талтай.

 

Цахим хичээл таалагдаж байна

 

ИЗОУИС-ийн оюутан Э.Шүрэнцэцэг:

 

-Би дөрөвдүгээр курсийн оюутан. Энэ жил төгсөх гэж байгаа болохоор сурч байх хугацаандаа багш нараасаа илүү их  зүйл мэдэж авахыг хүсч байна.  Өнгөрсөн семистрийн хичээл дажгүй санагдсан. Гэхдээ төлбөртөө нийцэхээр  сайн бол биш.  Багш нар маань даалгавараа өгөөд хугацаандаа авж шалгаж дүгнэж байсан. Цахим хичээл таалагдсан.

 

Цахим хичээл мөнгөнд хэмнэлттэй байна

 

МУБИС-ийн оюутан А.Батмөнх:

 

Миний хувьд хөдөө орон нутагт  байдаг учраас хотод ганцаараа байж хичээлээ хийгээд сууж чадахгүй. Лекцээ нөхөөд үзэж болдог ч гэсэн, заримдаа семинараасаа хоцроод оноогоо авж чаддагүй.

 

 Долоо хоногт  3, 4 удааг сумын төв орж хичээлээ хийгээд харьдаг. Цахим хичээл нэг бодлын мөнгөнд хэмнэлттэй. Гэртээ хөл хорионд байгаа учраас эрүүл мэнддээ ч анхаараад давуу тал байгаа. Гэхдээ орон нутгийн оюутнууд зарим нь нотебүүк байхгүй, байнга дата авж хичээлээ хийдэг.  Заримдаа сүлжээтэй газар очихын тулд хэдэн км алхах үе гардаг.

Б.Энхжаргал

П.Отгондалай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
nileen hugazaa gedeg ygiig hezeenees nileedgui gej heregledeg bolson um be???!! yamarch utgagui ...gui gej zalgaad bichig yseggui bolovsrolgui hymyysiin helleg ih boljee mongol helend....
2020-09-02
цоомоо:
тийн нээрэ мөнгөнд хэмнэлттэй байгаа
2020-09-02