Беларусын хил орчимд Америкийн цэргүүд болон танкууд байрлана

Өнөөдөр буюу есдүгээр сарын дөрөвний баасан гаригт Америкийн цэргийн алба хаагчид болон танкууд Литвад ирнэ гэж DW агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн цэргийн хүчин хоёр сарын туршид Беларустай хил залгаа нутагт байрлах аж.
Америкийн цэргүүдийг өмнө нь төлөвлөсөн цэргийн сургуулилалт явуулахын тулд Польшоос Литва руу татна гэж Литва улс мэдэгдэж байв. Энэ цэргийн сургуулилалт нь "батлан хамгаалах зорилготой бөгөөд Беларус зэрэг хөршүүдийнхээ эсрэг чиглэгдээгүй" гэж Литва улсын эрх баригчдын мэдэгдэлд онцолж байсан юм.
Гэхдээ Беларуст эсэргүүцэл эхлэхээс өмнө мэдээлж байсан хугацаанаас өмнө Литвад Америкийн цэргүүд ирж, мөн удаан хугацаагаар байрлах нь тодорхой болжээ. Баасан гаригт эхлэх сургуулилалт 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд Америкийн 500 цэргийн алба хаагч, Abrams танкууд болон Bradley хуягт тээвэрлэгчид зэрэг 40 тээврийн хэрэгсэл оролцох юм байна.
Литва улсын армийн төлөөлөгчийн мэдээлснээр, жил бүр есдүгээр сарын 14-25-ны хооронд явагддаг уламжлал болсон энэ сургуулилтад энэ жил Франц, Итали, Герман, Польш болон бусад орноос 1000 орчим цэргийн алба хаагч, цэргийн онгоцууд оролцох гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ