Э.Дорждэрэм: Онлайнаар оюутан бие даан суралцах чадварыг олж авч байна
"Идэр" их сургууль сэтгүүл зүйн багш Э.Дорждэрэмтэй онлайн сургалын талаар ярилцлаа.
-Онлайн хичээлийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Онлайн хичээл гэдэг бол дэлхийн боловсролын чиг хандлагат аль хэдийнэ орж ирсэн. Монголд төдийлөн хэрэгжиж эхлээгүй тэр нь монголчуудын сэтгэлгээний хөгжлийн явцтай холбоотой гэж үзэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орны тэргүүлэх сургуулиуд сургалтын үйл ажиллагааны 50-70 хувийг тогтмол онлайн сургалтаар явуулж байдаг. Манай улсад зарим сургуулиуд онлайн сургалтыг нэвтрүүлж байсан ч дийлэнх их, дээд сургууль, МСҮТ төдийлөн хэрэглэж эхлээгүй байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 1 дүгээр сарын 23нд тэнхимийн сургалтын үйл ажиллагааг бүрэн хаасан. Үүнээс хойш их дээд сургуулиуд онлайн сургалтын үйл ажилгааруу шилжсэн.
-Онлайн хичээл орсноор ямар давуу тал бий болсон бэ?
-Интернет орчинд хүн бүр чөлөөтэй ажиллах нэвтрэх боломж бүрдсэн. Мөн тухайн оюутан бие даан суралцах чадварыг олж авч байгаа. Зарим оюутнууд заасан хугацаанд лекц, семинартаа оролцоод явж байхад зарим нь төдийлөн сайн оролцдоггүй. Тэгэхээр сурах үйл явцыг Монголд бие даасан хэлбэрээр явуулах зайлшгүй шаардлагатай.
-Сүлжээ, интернет зэргээс хамаараад орон нутгийн оюутнууд тухайн өдрийн лекц семинараас хоцордог энэ үед яах вэ?
-Семинарын даалгавар хүлээн авах хугацааг 48 цагаар юм уу долоо хонгоор тавьж өгдөг. Энэ хугацаанд оюутан ямар ч газар байсан амжаад явуулах ёстой.
-Хичээл цахимаар орох нь хэр үр дүнтэй санагдсан бэ?
-Боловсролыг олгох нь багшийн байр суурь, хүлээн авагч нь оюутан. Тиймээс 50-50 хувь байх ёстой. Үр дүнгийн тухайд хамгийн эхэнд багш хичээлээ өндөр төвшинд бэлдсэн байх оюутан тэр бэлдсэн хичээлийг бүрэн гүйцэд хүлээн авах. Эндээс үр дүн гарна. Багш болон оюутны үүргийг орхигдуулж болохгүй. Энэ үр дүнг би өөр дээрээ тусгаад үзэх юм бол өнгөрсөн хаврын хичээл 80 хувьтай биелэгдсэн.
П.Отгондалай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ