Д.Насанжаргал: Техник, тоног төхөөрөмж дутмагаас ургацынхаа 60 хувийг хурааж байна

img

 

Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбооны тэргүүн  Д.Насанжаргалтай ярилцлаа.

 

-Монгол орны жимс жимсгэний хэрэглээ, нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Хүний идэх ёстой хоолны орцонд  20 хувь нь жимс жимсгэнэ, 20 хувь нь хүнсний ногоо, 30 хувь нь ислэг буюу үр тарианы чиглэлийн зүйл, 30 хувь нь  уураг буюу мах байвал зохист хооллолт гэж үздэг. Манай оронд мах гурил хангалттай. Хүнсний ногоо боломжийн хэмжээнд байгаа. Харин хүн амын хүнсний хэрэгцээний жимс жимсгэний 10 хүрэхгүй хувийг нь таримал болоод байгалийн жимс жимсгэнээр дотоодоосоо хангаж байна. Бусад хэрэгцээгээ импортоор авч хэрэглэж байгаа. Манай улсад импортоор орж ирж байгаа жимс, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг шалгах лаборатори дутмаг. Нөгөө талаас эдийн засгийн асуудал яригдана. Валют ихээр гадагшаа урсаж байна. Жилдээ 20-25 мянган тонн жимс импортоор авч байгаа. Мөн дан жимс гэлтгүй жимсээр хийдэг бусад бүтээгдэхүүн бий. Эдийн засгийн байдлыг эс тооцсон ч эрүүл мэндийн асуудал яригдана. Тиймээс газар тариалангийн бүрэлдэхүүн хэсэгт хамгийн тааруу үзүүлэлттэй байгаа жимс жимсгэнийг тариалах нь зүйтэй. Дотоодынхоо хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах шаардлагатай гэж үзээд Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбоо 2007 онд байгуулагдсан.

 

-Улсын хэмжээнд хэдэн га-д жимс жимсгэнэ тариалж байна вэ?

 

-Манай улсын цаг агаарын нөхцөл байдалд жимс жимсгэнэ тариалахад хүндрэлтэй. Мөн жимс жимсгэнэ тариалж байсан уламжлал учир дутагдалтай. Гэхдээ манай улсад ил талбайд тариалдаг бүх жимс ургах бололцоотойг судалгаа, туршлагаар баталсан. Засгийн газрын “Чацаргана”  хөтөлбөр хэрэгжихэд тариалалт нэмэгдсэн. Улсын хэмжээнд нийт 7 мянган га-д жимс жимсгэнэ тариалж байна. Түүний  90 орчим хувь нь чацаргана байгаа. Бусад нь яст болоод үрт жимс бусад жимсгэнэ байна. “Чацаргана” хөтөлбөр хэрэгжиж ахиц гарсан ч хүнсний хангамжид байр сууриа тодорхой ахиулж чадаагүй. Засгийн газрын “Жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Харамсалтай нь санхүү болоод бусад шалтгааны улмаас үр дүн төдийлөн сайн биш.

 

Жимс жимсгэнэ нь олон талын ач холбогдолтой. Хүнсний болоод эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийх бололцоотой. Жишээлбэл, чацарганы тос. Энэ нь олон анагаах увдистай. Мөн үүнийг оролцуулаад гоо сайхны бүтээгдэхүүн хийх боломжтой. Цөлжилтийг зогсоох байгаль хамгаалах ач холбогдолтой. Нөгөө талаас маш олон ажлын байр бий болно. Орон нутагт ажилгүй олон хүн байна. Эдгээр хүмүүс өрхийн үйлдвэрлэлээр өөрийн хэрэгцээт жимсийг тариалдаг байх  хэрэгтэй. Гадны улс орнуудаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд бол жимс жимсгэний асуудалд анхаарч тодорхой хэмжээнд хэрэгжиж байна.

 

-Монгол сорт бий юу?

 

-Монгол сорт ховор. Хэдэн сорт гаргасан ч түүнийгээ нутагшуулаагүй.  Аливаа таримлын  гол үндэс нь сортын асуудал. Таримал өндөр ургацтай бусад орнуудын гаргасан сортуудыг авч өөрийн орны байгаль орчинд тохирсон сорт гаргах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид дотооддоо суулгацаа үржүүлдэг байх шаардлагатай. Жимс жимсгэнийг хамгийн багадаа хоёр настай суулгацаар тарина. Зарим нь хоёроос дөрвөн жил болж жимсээ өгнө. Үндсэндээ зургаан жилийн хугацаанд урсгал зардал, хөрөнгө, хөдөлмөр зарж бий болдог.

 

Гэтэл хэд хэдэн шалтгааны улмаас  ургацаа бүрэн хурааж авч чадахгүй байна. Нэгдүгээрт, агар-технологи сайн бүрдүүлж чадахгүй байгаа учраас ургацаа тогтвортой авч чадахгүй байгаа. Хоёрдугаарт, ургац хураах ажлыг механикжуулсан, техник, тоног төхөөрөмж дутмагаас ургацынхаа 60 орчим хувийг хурааж байна. Үлдсэн нь хаягдаж эсвэл шувууны хоол болж байгаа. Мөн хортон шавжийн өвчлөл байна. Эдгээр шалтгаануудаас болоод ургасан жимсээ тогтвортой, сайн хурааж авч чадахгүй байна гэсэн үг.

 

Нөгөө талаас ургац хураалтаас гадна хөрс боловсруулалт, хог ургамал, хортон шавжтай тэмцэх ажлын механикжуулалт муу. Мөн ажиллах хүн хүчний асуудал. Чацаргана хураах ажил хэцүү. Өдрийн хөлс 25-30 мянган төгрөг гэсэн ч хүмүүс өргөстэй чацаргана хураахын оронд самар түүхийг илүүд үздэг. Цаашлаад мэргэшсэн ажилтан бэлтгэх нь асуудал чухал. Энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг жимсний томоохон аж ахуйд дадлага хийлгэх нь чухал. Жишээлбэл, танхимын сургалт нь 40 хувь,  дадлага нь 60 хувь байхаар  зохицуулах хийх шаардлагатай.

 

Иймд төр засгийн тусгайлсан бодлого хэрэгтэй. Төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, хөрөнгө оруулалт хийх, судалгаа шинжилгээний ажлууд хийх нь чухал байна. Бид зөвхөн ил талбайд жимс тариална гэдэг ойлголтоосоо салах ёстой. Хүлэмжийн нөхцөлд тарьж болно. БНХАУ, БНСУ болон бусад Азийн улсууд хүлэмжийн нөхцөлд манай орны эрс тэс уур амьсгалтай газар ургахгүй жимс жимсгэнийг тариалж байна. Энгийн нарлаг хүлэмжид таривал усан үзэм гэхэд жилд хоёр ургац авна. Ийм маягаар импорт орлох жимсийг тариалах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. 

 

-Жимс жимсгэний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юу?

 

-Энэ нь төмс, хүнсний ногоотой адил амархан шийдэгдэх асуудал биш. Хүлэмжийн аж ахуйг эрчимжүүлж, байгаль цаг уурт тохирсон сорт бий болгож, тариалалтын ажилд тодорхой дэмжлэг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өрх  бүр өөрийн жилийн хэрэгцээний биш гэхэд өвлийн улиралд дархлаагаа сайжруулах чацаргана бусад жимсийг тариалж хүнсний хэрэгцээг хангадаг байх нь чухал.  

 

-“Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн тухайд?

 

-Жимс жимсгэний үйлдвэрлэл нь олон жилийн хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт туршлага, ур чадвар шаарддаг бөгөөд төр засгаас урт хугацааны дэмжлэг үзүүлж байж үр дүнд хүрдэг онцлогтой. Чацарганы тариалалтыг 4 мянга га-гаар нэмэх, бусад жимсний тариалалтыг 2 мянган га–д хүргэх, хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах, өрсөлдөх чадварыг сайжруулахад зорилготой. Түүндээ тулгуурлаж боловсруулах үйлдвэрүүдийн дэд бүтцийг нь бий болгох хөтөлбөртэй. Судалгаа шинжилгээний ажил тусгагдсан. Шинэ Засгийн газар анхаарал хандуулна гэдэгт найдаж байна.

 

Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд зохист дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Бүтээгдэхүүнд гарал үүсэл чухал. Хөрсний шинжилгээ, усны шинжилгээ хийлгэж суулгац, ямар сорт гэдгийг тодорхой тэмдэглэх  нь чухал. Үйлдвэрт тушаахад гарал үүслийн бичигтэй байвал найдвартай. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эргүү минь. Энэ хүн бүх жимсийг тариа юу. Байгаа байдлыг л хэлж байна.
2020-09-08
Cham shig balai humuus baihgui bolson ued l 100 huvi huraaj avna
2020-09-07
зочин:
Хурааж авч чадахгүй бол тарих хэрэг юу байх билээ, чадал чансаандаа таруулж тариач, техник тоног төхөөрөмжийн дутагдлаас болоод ургацын хаа 60%-г л хураадаг ч гэх шиг балай юм яриад сууж байдаг хариуцлагагүй нөхөр байна даа
2020-09-07
Эргүү минь. Энэ хүн бүх жимсийг тариа юу. Байгаа байдлыг л хэлж байна.
Cham shig balai humuus baihgui bolson ued l 100 huvi huraaj avna
Irgen:
Argaggyi shyy deeYildverlel yavyylah hynd ni zeel ochihgyi oron syyts barij baigaa turiinhund ochood baina shyy dee
2020-09-07