Япон эрийг дээд боловсролтойгоос нь болж ажлаас халжээ

img

Японы Кобе хотын захиргааны нэгэн ажилтан дээд боловсролтой гэдгээсээ болж 24 жил ажилласан ажлаасаа халагдсан талаар Japan Today мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүний ажлын байр зөвхөн дунд сургууль төгсөгчдөд зориулсан бөгөөд 48 настай албан хаагч 1996 оноос эхлэн усан техникийн байгууламжийн товчоонд ажилласан байна. 

 

Тэрбээр анх ажилд орох хүсэлт гаргахдаа их сургууль төгссөн гэдгээ нуужээ. 2006 онд тус байгууллага ажлын анкет дээрээ хуурамч мэдээлэл бичсэн зарим ажилтнуудаа халсан ч тэрбээр ажилдаа үлдэж чадсан байна.

 

Гэвч саяхан захиргааны удирдлага тухайн эрийг дээд боловсролтой гэсэн мэдээллийг нэрээ нууцалсан хүнээс авчээ. Ингээд энэ мэдээллийг шалгахад түүнийг дээд боловсрол эзэмшсэн гэдэг нь батлагдсан тул ажлаас халсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ