ДЭМБ шинэ тахалд бэлэн байхыг уриалж, сайн жишгээр Монгол улсыг нэрлэжээ

img

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний цар тахал сүүлчийнх биш, тиймээс дэлхий дахин шинэ тахалд урьдчилан бэлтгэх ёстой гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал  Тедрос Аданом Гебрейесус Женевт болсон хурлын үеэр мэдэгджээ.

 

"Энэ бол сүүлчийн цар тахал биш. Өвчний дэгдэлт болон цар тахлууд амьдралын нэг хэсэг болдог гэдгийг түүх бидэнд сургадаг. Дараагийн цар тахал ирэхэд дэлхий нийт энэ удаагийнхаас илүү бэлтгэлтэй байх ёстой" хэмээн ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр коронавирусийн цар тахал бүх нийтэд олон сургамж өгч байгаа гэнэ. "Эдгээрийн нэг нь эрүүл мэнд бол боломжтой хүнд олддог тансаг хэрэглээ биш харин нэн шаардлагатай, хүний эрх гэдгийг ойлгуулсан сургамж юм" хэмээн Тедрос Аданом Гебрейесус онцолжээ. 

 

Түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад зориулж хөрөнгө оруулалт хийх ёстойг цохон тэмдэглээд "нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа эрүүл мэндийн анхан шатны тусламжид хөрөнгө оруулалт хийх"-ийг улс орнуудад хандан уриалжээ.  

 

ДЭМБ-ын захирал сайн жишээ болгон Тайландын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хүчин чармайлтыг онцолсон байна. Мөн халдвар тархахтай тэмцэхэд сайн үр дүнд хүрсэн орнууд дундаас Монгол, Маврики, Уругвай зэрэг орнуудыг нэрлэжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хар сдаааа:
Өмхийй амалсан муу хар сдааа вэ. Олигтой үг гарахгүийм. Хүүр вэ яаасан
2020-09-08