Аавынх нь жил бүр бэлэглэсэн вискиний цуглуулга байшингийн үнэд хүрчээ

Мэтью Робсоныг 1992 онд төрсөн цагаас хойш аав нь жил бүрийн төрсөн өдрөөр нь "Макаллан" виски бэлэглэдэг байжээ. Гэхдээ энэ бэлгийг насанд хүрсэн хойноо ч хэрэглэхээр лонхыг онгойлгож болохгүй гэсэн нөхцөл тавьсан байна.
Аав нь 28 жилийн туршид нийт 28 шил вискинд 5000 орчим фунт стерлинг зарцуулсан бол одоо энэ цуглуулга нь 40 мянган фунт стерлинг /137 сая төгрөг орчим/-ээр үнэлэгдэж, дуудлага худалдаанд тавигджээ.
Цуглуулгаа зарахаар болсон Мэтью бяцхан хүүхдэд виски өгнө гэдэг бэлэгний гайхалтай санаа байгаагүй хэдий ч одоо аавдаа ихэд талархаж байгаагаа ВВС агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
"Би жил бүр төрсөн өдрөөрөө ийм бэлэг авдаг байсан. Надад сонин санагддаг байсан ч ямар ч тохиолдолд лонхыг онгойлгож болохгүй гэсэн зааврыг нь дагасан юм" хэмээн тэрбээр ярьжээ.
Харин түүний аав Пит хүүдээ жил бүр виски бэлэглэж, хүү нь 18 нас хүрсний дараа энэ бэлгийг яахаа өөрөө мэднэ гэсэн санаа нь зүгээр л таалагдаж байсан хэмээн ярьсан байна. Хүү нь төрсөн өдрөөрөө өөр бэлэг авдаг байсан ч виски бэлэглэх уламжлал тасраагүй байна. Макаллан виски цуглуулагчдын дунд ихээхэн алдартай бөгөөд сүүлийн 10 жилийн туршид үнэ нь эрс өссөн гэдгийг вискиний мэргэжилтэн Марк Литтлер ярьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ