БНСУ тулаанд цэргүүдийг орлох чадвартай нисэх аппарат бүтээнэ

Өмнөд Солонгос дараагийн 10 жилийн туршид цэргийн нисгэгчгүй нисэх аппарат бүтээхэд 2,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Энэ талаар есдүгээр сарын 15-ны өдөр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын худалдан авалтын агентлаг мэдээлснийг Regnum дамжууллаа.
"Тагнуулаас эхлээд байлдааны зорилтууд хүртэлх төрөл бүрийн даалгаваруудыг биелүүлэх олон төрлийн дрон бүтээхээр төлөвлөж байна" гэж Агентлаг онцолсон байна. Тэр дундаа тулааны үеэр энгийн цэргүүдийг орлох боломжтой, винтов болон гранатомет байрлуулсан дронуудыг туршихаар төлөвлөж байгаа гэнэ.
Зохих технологиудыг 2022 он гэхэд бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд харин дараагийн дөрвөн жил нь зэвсгийн суурийг бүтээх ажил явагдах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ