Ж.Батбаясгалан: Шагнал, урамшуулал хандивын мөнгөнөөс гараагүй, аудитаар шалгуулсан

Нийслэлийн удирдлагууд хандивын данснаас урамшуулал авсан талаарх мэдээлэл гарсан.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:
-Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажилласан албан хаагчдаа урамшуулах шийдвэр гарсан. Шагнал урамшуулал хандиваас гараагүй. Аудит орсон байгаа. Шагнал, урамшуулалын мөнгө цалингийн төсөвт байгаа. Бид нэг төгрөгийг нь аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтнуудад зарцуулсан.
-Нийслэлийн төсөв хэдэн төгрөгөөр тасарсан бол?
-Нийслэлийн төсвийн алдагдал 200 тэрбум төгрөгт хүрсэн. Учир нь ХАОАТ-ыг тэглэсэн. Монгол Улсын төсөвт тодотгол орсон. НИТХ-аар нийслэлийн төсөвт тодотгол оруулж, тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг зогсооно.
-Түгжрэлийг хэрхэн зохицуулах вэ?
-Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байна. Автозамын нэгдсэн хөдөлгөөнийг зохицуулах нэг гарц нь нийтийн тээврийн парк шинэчлэл. Их багтаамжтай, цөөн автобусаар зорчих хэрэгтэй. Цахилгаан автобусыг гол шийдлээ болгож, хэлэлцэж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сургуулийн хүүхдүүдийг гурван удаа хүргэдэг байсан. Одоо ирэх 7 хоногоос жигдрээд ирэхээр ачаалал багасна гэж харж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ