COVID-19: АНУ-д Оксфордын вакцины туршилтыг сэргээнэ

img

Британи-Шведийн AstraZeneca эм үйлдвэхлэх компани болон Оксфордын их сургуулийн хамтарсан коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины туршилтыг сэргээнэ, энэ нь цаг хугацааны асуудал гэж АНУ-ын Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи мэдэгджээ.

 

"Сөрөг үр дагавар гарсан ганцхан тохиолдлоос болж туршилтыг бүрэн зогсоож болохгүй" хэмээн тэрбээр CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

 

Коронавирусийн вакциныг турших үеэр сайн дурын нэг хүнд үл мэдэгдэх өвчин илэрснээр Окфсорфдын вакцины туршилтыг зогсоосон юм. Гэхдээ эм бэлдмэлийг турших үед сөрөг нөлөө гарах нь энгийн үзэгдэл гэж эрдэмтэд мэдэгдэж байв.

 

Харин туршилтыг дахин сэргээсний дараа туршилтын оролцогчдод нарийн хяналт тавина гэж Фаучи мэдэгдсэн байна. Оксфордын вакциныг турших ажил Бразил, Британид хэдийнэ сэргэжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Super power covid19. Great virus. World changer.
2020-09-22