Болгар Оросын дипломатуудыг хөөв

img

Болгар улс Оросын Худалдааны төлөөлөгчийн газрын хоёр ажилтныг хөөн гаргасан талаар Софи дахь Оросын Элчин сайдын яам мэдээлснийг Вести агентлаг дамжууллаа. 

 

"Софи дахь Оросын Элчин сайдын яамны элч зөвлөхийг Болгарын Гадаад хэргийн яаман дээр урьж авчраад, 1961 оны дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнуудыг "персона нон грата" /shuud.mn: "тааламжгүй этгээд"/ гэж зарлаж байгаа талаарх нот бичиг гардуулсан" хэмээн Оросын ЭСЯ мэдэгджээ. 

 

Гэхдээ ийнхүү дипломатуудыг хөөн гаргахдаа тэдний статустай зөрчилдөх үйл ажиллагаа эрхэлсэн гэх нотлох баримтыг Болгарын тал гаргаагүй байна. Ийнхүү үндэслэлгүйгээр дипломат ажилтнуудыг хөөн гаргасан нь хоёр орны уламжлалт харилцаан нийцэхгүй, Орос мөн адил арга хэмжээ авах эрхтэй гэж ОХУ-ын ЭСЯ цохон тэмдэглэжээ. 

 

Энэ оны нэгдүгээр сард Болгар улс Оросын өөр хоёр дипломатыг хөөн гаргаж байлаа. Тэдний нэгийг Болгарын эрчим хүчний тухай, нөгөөг сонгуулийн тухай мэдээлэл цуглуулсан хэмээн буруутгаж ийнхүү нутаг дэвсгэрийг нь нэн даруй орхихыг шаардаж байсан юм. Үүний хариуд Орос улс мөн лл Болгарын дипломатуудыг хөөж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manaid bol orosyn tagnuuluud asuudalgui yazganaj bgaa sh te
2020-09-24