COVID-19: Орос тун удахгүй хоёр дахь вакцинаа бүртгэнэ
2020-09-24

Коронавирусээс сэргийлэх Оросын хоёр дахь вакциныг ойрын үед бүртгэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Түүнчлэн Оросын эрдэмтэд коронавирусээс сэргийлэх вакциныг дэлхийд анх удаа гарган авсан гэдгийг онцолсон байна. 

 

"НҮБ-ын Ерөнхий чуулган дээр үг хэлэх үеэр НҮБ-ын ажилтнууд вакцинжуулалттай холбоотой асуудал дээр дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасныг та бүхэн харсан байх. Мэдээж бид дэмжлэг үзүүлнэ" хэмээн Путин мэдэгджээ.

 

Оросын эмч нар коронавирусээс урьдчилан сэргийлэх болон энэ өвчнийг эмчлэх үр дүнтэй аргыг олсон гэдгийг онцолсон байна. Өнгөрсөн саруудад Оросын эрүүл мэндийн салбарын боломжууд эрс өсч, коронавирус болон улирлын томуугийн дэгдэлтийг үр дүнтэйгээр сөрөн зогсоход бэлэн гэж Путин мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, дэлхийн анхны коронавирусээс сэргийлэх вакциныг Орост бүртгэсэн талаар наймдугаар сарын 11-ний өдөр Владимир Путин мэдэгдэж байлаа. Энэ вакциныг Гамалеян нэрэмжит төв болон "Биннофарм"компани хамтран боловсруулсан  юм. Харин хоёр дахь вакциныг "Вектор" төв боловсруулан гаргажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин