Трампын ач Мэри Дональд Трампыг шүүхэд өгчээ
2020-09-25


АНУ-ын Ерөнхийлөгчийн ач Мэри Трамп  Дональд Трамп болон түүний гэр бүлийнхнийг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгсөн талаар  The New York Times мэдээлжээ. 

 

Нэхэмжлэлийн хариуцагчаар Дональд Трамп, түүний дүү Мэриэнн Трамп-Бэрри  болон наймдугаар сард нас барсан ахынхаа өв хөрөнгийг захиран зарцуулагч Роберт нар татагдсан байна. Роберт, Дональд болон Мэриэнн Трамп нар 1980-аад оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хяналтыг гартаа авсан хэмээн Мэри Трампп мэдэгджээ.

 

Улмаар тэд татвараас нуугдах, бизнесийн түншүүдээ хуурч мэхлэх зэрэг янз бүрийн луйврын арга болон хууль бус схем ашиглан мөнгө олж, орлого багатай оршин суугчдын түрээсийн төлбөрийг нэмж байсан хэмээн Мэри өгүүлсэн байна.

 

Мэри Трамп  нь Ерөнхийлөгч Дональд Трампын ах, 1981 онд 42 настайдаа нас барсан Фред Трампын охин юм. Тэрбээр эцгийгээ нас барсны дараа гэр бүлийн бизнесийн хэсгээс өвлөж авсан ч тухайн үед насанд хүрээгүй байсан тул түүнд оногдох өв хөрөнгийг захиран зарцуулах хариуцлагыг Дональд Трамп дүү нарынхаа хамт өөр дээрээ авчээ. 

 

Гэтэл Мэригийн ашиг сонирхлыг хамгаалахын оронд тэд луйвардан, жинхэнэ өвлөсөн хөрөнгийн хэмжээг нуун, маш бага хөрөнгө өвлөж авсан хэмээн мэдэгдэж түүнийг хуурсан гэнэ. Тиймээс энэ бүх хугацаанд тэдний үйлдсэн хэргийн төлөө Мэри Трамп 500 мянга гаруй ам.долларын хохирлыг АНУ-ын Ерөнхийлөгчөөс нэхэмжилж байгаа аж.

 

Энд дуулгахад, Мэри Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ахынхаа амьдралыг дэлгэсэн дурдатгал ном бичсэн нь энэ оны долдугаар сард хэвлэгдэн гарсан. "Too Much And Never Enough: How My Family Created the World's Most Dangerous Man буюу "Дэндүү их ба үргэлж бага: Манай гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг төрүүлсэн нь" нэртэй ном долдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд хүрсэн юм.

 

Амазон сайт дээр шинэ номны товч танилцуулга хэсэгт "зохиогчийн авга ах хэрхэн өнөөдөр дэлхий нийт, эдийн засгийн аюулгүй байдал болон нийгмийн бүтцэд бүхэлд нь аюул учруулахуйц хүн болсон" талаар өгүүлнэ хэмээсэн байв. 

 

Авга ах нь Ерөнхийлөгч болоогүй байх үед 55 настай Мэри Трамп ихэвчлэн олны өмнө гарахаас зайлсхийж, зарим үед авга ахыгаа шүүмжилсэн байр суурь илэрхийлдэг байжээ.

 

Дональд болон Мэригийн хоорондын дайсагнал одоогоос 20 жилийн тэртээ 2000 оноос эхэлсэн байна. Тухайн үед Мэри ах гуравдугаар Фрэдийн хамт эцгийнхээ ах, эгч нарыг өвөө болох том Фред Трампаас үлдсэн өв хөрөнгөтэй холбоотойгоор шүүхэд өгч байжээ. 

 

Тэд нэхэмжлэлдээ 1991 онд өвөөгийнх нь бичсэн гэрээслэлд Дональд Трамп болон түүний ах, эгч нар хууран мэхлэх замаар нөлөөлж, өөрсөддөө ашигтай гэрээслэл бичүүлсэн, учир нь тэр үед өвөө нь ой ухаанаа алдах өвчинтэй байсан хэмээн мэдүүлсэн байна.  Тухайн үед Мэри сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ авга ах, эгч нь өөрсдийнхөө үйлдлийн төлөө ичих хэрэгтэй хэмээж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Чи Дональдыг хэлж байгаа байх?!
2020-09-25
мөнгөний төлөө хамаатангаач алахад бэлэн байх юм
2020-09-25
Чи Дональдыг хэлж байгаа байх?!