Дисней 28 мянган ажилтнаа хална
2020-09-30

Дисней компани 28 мянган ажилтнаа цомхотголд оруулахаар төлөвлөж байгаа талаар Bloomberg агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Дисней компани энэ талаар ажилтнууддаа хаягласан захидлаар дамжуулан мэдэгдсэн бөгөөд "ийм шийдвэр гаргаж байгаадаа сэтгэл шаналж байгаа ч цар тахлын нөхцөлд цорын ганц боломжтой шийдэл нь энэ" хэмээн онцолсон байна. 

 

Дэлхий даяар цар тахлын улмаас Диснейн цэнгэлдэх хүрээлэнгүүд удаан хугацааны туршид хаалттай байснаас үүдэж тус компанийн эдийн засгийн асуудлууд үүсчээ. Мөн ийм хүндрэлтэй нөхцөлд ажилтнууд нь цомхотголд орж, илүүтэй хүндрэл дагуулж байгаа юм.

 

Дисней компани хөлөг онгоцууд болон жижиглэн худалдаан дээр ажилладаг хүмүүс болон удирдлагын багийн бүрэлдэхүүний зарим хэсийг цомхотголд оруулахаар болсон бөгөөд ийнхүү халагдаж буй хүмүүсийн 67 орчим хувь нь ажлын хагас өдөртэй ажилладаг байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин