Макрон: Лукашенког хоригт багтаагаагүйн шалтгаан нь...

img

Европын холбоо Беларусийн "сонгуулийг луйвардсан, иргэдийн эрхийг зөрчсөн"-тэй холбоотой 40 орчим албан тушаалтны эсрэг хориг тавихаар болсон ч энэ жагсаалтад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко багтаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Беларусийн эсэргүүцэл: Лукашенко хоригоос мултрав
 

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтад багтаагаагүйн шалтгааныг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тайлбарласан талаар Euronews  мэдээллээ.

 

Францын Ерөнхийлөгчийн өгүүлснээр, Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авбал хэлэлцээрээс татгалзсан хэрэг болох байсан гэнэ. Харин Европын холбоо Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хэлэлцээр эхлүүлэхийн тулд боломжит бүх арга хэмжээг авахаар төлөвлөж байгааг Макрон цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Эммануэль Макрон Беларусийн ерөнхийлөгчид хандан итгэлцлийг тогтоох, улс төрийн хоригдлууд, тэр дундаа ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүмүүсийг суллах арга хэмжээ авахыг Европын холбооны нэрийн өмнөөс уриалжээ.

 

Мөн Лукашенко хэлэлцээр хийхээс татгалзвал түүний эсрэг ч хориг арга хэмжээ тавьж болзошгүйг Макрон онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ