Трампыг цэргийн эмнэлэгт эмчилж эхэлжээ

img

 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гэдгээ 10 дугаар сарын гуравны баасан гаригт зарласан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүхий л уулзалтуудыг цуцалжээ. Зөвлөх нь коронавирусийн халдвар авсны дараа тэргүүн хатагтайн хамт шинжилгээ өгч, Цагаан ордонд тусгаарлагдсан Ерөнхийлөгчийг  цэргийн эмнэлэг рүү шилжүүлжээ. Харин тэргүүн хатагтай Цагаан ордонд тусгаарлагдаж байгаа гэнэ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч, тэргүүн хатагтайн эмчилгээ хэдийнэ эхэлсэн бөгөөд 74 настай Трампад эсрэг биетээр хийсэн коктейл өгсөн байна. Түүнчлэн аспирин, витамин өгч байгаа аж. 

 

Трампын зөвлөхөөс гадна сонгуулийн өмнөх штабын тэргүүн мөн COVID-19 халдвар авсан нь тогтоогджээ. 

Г.Бямбас

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Алиа өвөө шүү. Дандаа алхалж байдаг. Үнэхээр инээдэмтэй . Комэдиан болбол таарна
2020-10-04