Түгжрэлгүй ертөнц: Дэлхийн орнууд замын түгжрэлтэй хэрхэн тэмцдэг вэ?
2020-10-08

 

Улаанбаатар хотын олон жил шийдэл нь олдоогүй, олоход удирдлагынхны толгой хүрээгүй асуудлуудын нэг нь замын түгжрэл. Нийслэлийг зорьсон их нүүдлийг хязгаарлах гэж үзээд, дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлээд ч төдийлөн үр дүнд хүрээгүй улаанбаатарчууд ажил цуглах, тарах цагаар зам дээр "амьдраад" багагүй хугацааг өнгөрөөв. Тиймдээ ч орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хоорондоо өрсөлдөх нэг амлалт нь түгжрэлийн шийдэл болж. Тэд төрөл бүрийн л санал гаргах аж. Харин дэлхий дахинд замын түгжрэлтэй хэрхэн тэмцдэг вэ? 

 

Герман 

Замын түгжрэлтэй тэмцэх ажлыг Герман эртнээс л эхэлсэн бөгөөд төрөл бүрийн чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, энэ улсад хүмүүсийг нийтийн тээврээр зорчихыг уриалдаг. Зөвхөн уриалаад зогсохгүй иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэх нөхцлийг ихээхэн хангажээ. Тухайлбал, зорчигч автобус аль буудал дээр хэдэн цагт ирэх талаарх нарийвчилсан мэдээллийг апликейшний тусламжтайгаар авна. Нийтийн тээврээр зорчих төлбөрийг хялбар, хүртээмжтэй байдлаар зохицуулсаны дээр иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсан нийгмийн суртал ухуулгын ажлыг далайцтай хийдэг аж.

 

Хоёрдугаарт, замын зорчих хөдөлгөөнийг идэвхжүүлэхийн тулд бүхий л гэрлэн дохионуудын ажиллагааг тогтмол биш харин зохицуулалттай байхаар шийдвэрлэжээ. Түүнчлэн замуудыг өргөтгөн, дөрвөн эгнээ байсныг зургаан эгнээ болгож, түр зогсоход тохиромжтой халааснуудыг гарган, зогсоолын хэсгүүдийг олноор бий боллгосон байна.

 

Мөн тээврийн урсгалыг өдрийн аль нэг цагт ихээр төвлөрүүлэхгүйн тулд ажлын өдөр эхлэх, дуусах цагийг зохицуулсан байна. Германд зарим хүмүүс 7:00 цагт, зарим нь 8.00, 9:00 цагт ажилдаа ирж, хэзээ ирснээсээ шалтгаалан өөр өөр цагт харьцгаадаг аж.

 

Англи 

Английн нийслэлд хотын төв рүү машинтай нэвтрэхийн тулд төлбөр төлнө. Гагцхүү тусгай техникүүд л төлбөргүй нэвтэрдэг байна. Харин төвийн бүсэд оршин суугчид Лондон хотын төв хэсгээр зорчих төлбөрөөс 90 хувийн хөнгөлөлт эдэлдэг аж. Төлбөрийг яг цагт нь, 22.00 цагаас өмнө хийх ёстой бөгөөд цагт нь хийгээгүй бол төлбөр нэмэгддэг гэнэ. 

 

Парис 

 

Парис хотын гол замууд дээр  нийтийн тээвэрт зориулагдсан тусгай эгнээ байдаг. Автобуснууд хурдан явж, харин хувийн машинтай хүмүүс түгжрэлд удаан зогсох нь ердийн үзэгдэл бөгөөд тиймдээ ч хүмүүс машинаа орхиж автобусанд суух нь нэмэгджээ. 

 

АНУ

 

АНУ-д нийтийн тээврийг идэвхтэй хөгжүүлдэг. Түүнчлэн тусгай мэргэшсэн байгууллагууд замын хөдөлгөөний салбарт тооцоолол, судалгаа хийх зэргээр энэ асуудалд ихээхэн шинжлэх ухаанчаар ханддаг байна. Мөн шинэ туслах замуудыг байгуулж, замыг өргөтгөн, хиймэл дагуулаас түгжрэлийг хянаж, олон нийтэд мэдээлэл өгөн, тээврийн урсгалын чиглэлийг өөрчилдөг аж.

Мөн төлбөртэй хурдны зам, тусгай эгнээ  байх бөгөөд хамт ажилладаг хүнээ авах зэргээр замаараа өөр зорчигчдыг дайж авч явах бол төлбөртэй замаар төлбөргүй зорчих эсвэл төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжууд ч байдаг гэнэ. Харин хурдны эгнээгээр машиндаа ганцаараа зорчиж явахыг хориглон, торгууль ноогдуулдаг байна. 

 

Сингапур

Сингапурын хувьд  1990-ээд оноос эхлээд л түгжрэл санаа зовнихуйц асуудлуудын нэг болжээ. Тиймдээ ч Сингапурт худалдаалагдах машины тоонд хязгаарлалт тавьж, таксины үнийг бууруулсан байна.

 

Энд худалдан авсан машинаа бүртгүүлэхэд машины өртгөөс 1,4 дахин өндөр үнэ төлдөг гэнэ. Түүнчлэн гадаадаас импортлож буй машинд өндөр татвар ноогдуулдаг бөгөөд татварын хэмжээ нь 41 хувь орчим байдаг аж.

 

Журам зөрчвөл эрүүгийн хариуцлагад татан, хагас жил хүртэлх хугацаагаар эрх чөлөөг нь хасна. Сингапурт 10 жил машин жолодох зөвшөөрөл 10-20 мянган долларт хүрдэг аж. Хууль журам зөрчигчдийг цахимаар хянаж, тэдэнтэй тэмцдэг гэнэ. Жолооч нарт тусгай карт байх бөгөөд үүгээр дамжуулан зам, зогсоолын төлбөр зэргийг хийдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hutsdag gonjgor ve buruu rulitei mashin harinch benzin baga iddeg agaar bohirduuldgui eko
2020-10-08
зочин:
Нийтийн тээврийг хангалттай явуулах хэрэгтэй. Өглөө, оройд машинтай хүмүүс нь дүүрэн хүнтэй явдаг юм уу? гэж гэрлэн дохио хүлээгээд зогсож байхдаа ажигласан. 20-30 машин өнгөрхөд ганцхан жолооч нь явдаг нь замын түгжрэл үүсгэж байна.
2020-10-08
Монголхүү:
Шинэ оноос эхлээд буруу талдаа жолоотой машин оруулахыг хориглочих!Гаднаас оруулж ирэх машины тоо эрс багасна. Оруулж ирдэг хуучин машины үнэ нэмэгдэнэ л биз. Яваандаа хуучин машины сэгээр Монголыг дүүргэж, замын түгжрэл нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл арилна.
2020-10-08
Монголхүү:
Шинэ оноос эхлээд буруу талдаа жолоотой машин оруулахыг хориглочих!Гаднаас оруулж ирэх машины тоо эрс багасна. Оруулж ирдэг хуучин машины үнэ нэмэгдэнэ л биз. Яваандаа хуучин машины сэгээр Монголыг дүүргэж, замын түгжрэл нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл арилна.
2020-10-08
ggg:
ваав
2020-10-08
Машины татвар:
Гадаадад Машины татвар жилд хэдийг авдаг талаар бичээч. Түгжрэлийг бууруулдаг гол арга нь Жилд төлөх Татвар нь 2-10сая төгрөг Төлдөг юм. Тэгж Замаа чөлөөлж Нийтийн тээвэр явуулдаг
2020-10-08
Үнэнийг нь хэллээ:
Odoonoos ehleed Buruu taldaa rulitei Mashin oruulj iruulehgui baih estoi sh dee
2020-10-08