Бразилд Хятадын Коронавак вакцины клинкийн туршилтыг хийж байсан ч энэ туршилтыг зогсоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ.
Ийнхүү клиникийн туршилтыг зогсоох болсон нь сайн дурын нэгэн оролцогчид сөрөг нөлөө илэрсэнтэй холбоотой гэнэ. Энэ хэрэг 10 дугаар сарын 29-ний өдөр болсон ч дэлгэрэнгүй мэдээллийг гагцхүү 11 дүгээр сарын 10-ны өдөр нийтэд мэдээлсэн байна.
Харин Хятадын вакцины клиникийн туршилтыг явуулж буй Бутантаны хүрээлэн эрх баригчдын шийдвэрийг буруутгасан гэнэ. Тус хүрээлэнгийн захирал Димаш Ковашийн мэдэгдсэнээр ноцтой сөрөг нөлөө илэрсэн тохиолдол огт гараагүй, харин клиникийн туршилтыг зогсоох тухай шийдвэр туршилт гардан явуулж байгаа байгууллагатай зөвшилцөн гаргаагүй аж.
Энд дуулгахад, Бразил улс коронавирусийн тархалтаар дэлхийд дээгүүрт орж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 5,7 сая халдварын тохиолдол батлагдсанаас 5.06 сая нь эдгэрч, 163 мянган хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |