Цар тахал: АНУ, Орос вакцинтай болсон ч өөдрөг таамаглал гаргасангүй

img

Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн цар тахлын төгсгөл төдийлөн харагдахгүй, халдварын тоо дэлхий даяар нэмэгдсээр байна. Хэдийгээр, анх тахал дэгдэхэд хүн төрөлхтөн вакциныг найдвар гэж хүлээж байсан бол вакцин гарсан ч энэ нь ялалт болж чадахгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Орос, Америк, Британид вакцин бэлэн болж, туршилтын журмаар тарилга хийж эхэлсэн ч энэ улс орнуудад цар тахлын төгсгөлийг зөгнөхдөө ойрын үеийн хугацааг огт хэлсэнгүй. Бид дахин нэг жил тахлын нөхцөлд амьдарч ч мэдэх бололтой. 

Америкийн Вашингтон мужийн Их сургуулийн дэргэдэх хэмжилт, шинжилгээний системийн хүрээлэнгийн эрдэмтдийн таамагласнаар ирэх дөрөвдүгээр сар гэхэд АНУ-д коронавирусээс үүдэлтэй нас баралт бараг хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэнэ. 

 

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар хүн амыг олноор нь вакцинжуулалтад хамруулсан ч шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчнөөс үүдэлтэй нас баралт 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд 539 мянгад хүрч болзошгүй гэнэ. Өвчлөл болон нас баралтын оргил үе нэгдүгээр сард тохиож, тухайн үед өдөрт 3000 гаруй хүн амиа алдана гэж эрдэмтэд таамаглажээ. 

 

Трамп вакжинжуулалт эхлэх хугацааг зарлав 

 

АНУ-д ирэх долоо хоногт коронавирусээс сэргийлэх тарилга хийж эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Жоржия мужид үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.

 

"Вакциныг ирэх долоо хоногт эхэлнэ, бид вакжинцуулж эхэлнэ" хэмээн Трамп мэдэгджээ. 
 

 

АНУ-ын Захиргаа коронавирусийн вакцин боловсруулахад зориулан Модерна компанид 486 сая ам.доллар, Жонсон энд Жонсон компанид 456 сая ам.доллар, Британи-Шведийн хамтарсан АстранЗенека компанид 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Түүнчлэн Merck болон Pfizer гэсэн компаниуд АНУ-д вакцин боловсруулж байгаа.

 

Вакцины сураг: Чинээлэг орнууд хэдийнэ ВАКЦИН НӨӨЦӨЛЖЭЭ

Хэдийгээр хэд хэдэн төрлийн вакцин бэлэн болж байгаа ч коронавирусээс сэргийлэх вакцин гарах нь АНУ дахь нөхцөл байдлыг бүрэнх тогтворжуулж чадахгүй гэж тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Питер Наварро өмнө нь мэдэгдэж байв. Тус улсад 12 дугаар сарын зургааны өдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 14.7 сая давж, 281 мянга гаруй хүн халдвараас үүдэн нас барсан юм. 

 

ОХУ-д 2021 он дуустал тахал үргэлжилж болзошгүй 

Халдварын тоогоор тэргүүлж буй орнуудын дөрөвдүгээрт бичигдэж буй улс бол хойд хөрш ОХУ юм. Өнгөрсөн ням гарагт гэхэд л цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр хоногийн үзүүлэлт болох 29 039 тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол нийтдээ 2.46 саяыг давсан Орост өвчний дэгдэлт мөд татрахгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

 

Тухайлбал, Москвагийн О.М.Филатовын нэрэмжит клиникийн эмнэлгийн ерөнхий эмч Валерий Вечерко ирэх оны сүүл хүртэл Орост коронавирусийн тархалт зогсохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

"2021 оны зун дөхмөгц бага зэрэг буурах байх. Учир нь тэр үеэр бид вакцинжуулалтаа эхэлчихсэн байна гэж бодож байгаа тул дэгдэлт буурна гэж таамаглаж байна. 2021 оны сүүлээр л коронавирусийн халдвар дуусах байх" хэмээн Валерийн Вечерко "Россия 1" сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

Москвад коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт 12 дугаар сарын тавны бямба гарагаас эхэлсэн бөгөөд үүнд эмч, багш, олон нийтийн үйлчилгээний албадын ажилтнууд хамрагдаж байгаа юм. Харин хүн амыг олноор нь вакцинжуулалтад хамруулах ажлыг энэ долоо хоногоос эхлэхийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт болсон зөвлөгөөний үеэрээ үүрэг болгож байв.

 

Энд дуулгахад, ДЭМБ ч ойрын үед цар тахал дуусахгүй гэж 11 дүгээр сарын 30-ны өдөр мээдгдэж байлаа. Вакцин хүртээмжтэй болсон үед л цар тахал төгсгөл рүүгээ явна гэж онцолж байв. Тодруулбал, дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдсан цагт л коронавирусийн халдварын тархалт дуусна гэж ДЭМБ мэдэгдэж байсан юм.

Их гүрнүүдийн шинэ өрсөлдөөн буюу "ВАКЦИНЫ ХӨӨЦӨЛДӨӨН"

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Манай ЗГ ч ард түмнээ сайн хамгаалж байна?! Хамгийн харамсалтай нь ард түмэн бид үүргээ муу биелүүлж байгаашдээ?! Мөнгө төгрөг тусламж нэхэж нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээрээ дээр дооргүй хандаж, улс төочид түүнийг нь дэвэргэж хөөрөгдөж ЗГ-аа дарамтлаад байгаа нь харамсалтай байна?! Ямартай ч тэвчих л хэрэгэтэй байна даа?!
2020-12-07
Иргэн:
Манай ЗГ ч ард түмнээ сайн хамгаалж байна?! Хамгийн харамсалтай нь ард түмэн бид үүргээ муу биелүүлж байгаашдээ?! Мөнгө төгрөг тусламж нэхэж нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээрээ дээр дооргүй хандаж, улс төочид түүнийг нь дэвэргэж хөөрөгдөж ЗГ-аа дарамтлаад байгаа нь харамсалтай байна?! Ямартай ч тэвчих л хэрэгэтэй байна даа?!
2020-12-07
Иргэн:
Манай ЗГ ч ард түмнээ сайн хамгаалж байна?! Хамгийн харамсалтай нь ард түмэн бид үүргээ муу биелүүлж байгаашдээ?! Мөнгө төгрөг тусламж нэхэж нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээрээ дээр дооргүй хандаж, улс төочид түүнийг нь дэвэргэж хөөрөгдөж ЗГ-аа дарамтлаад байгаа нь харамсалтай байна?! Ямартай ч тэвчих л хэрэгэтэй байна даа?!
2020-12-07