Модерна ЕХ-ны орнуудад вакцинаа нийлүүлж эхлэв

Бельги, Герман, Нидерланд болон Франц улс АНУ-ын Модерна компанийн коронавирусээс сэргийлэх вакцины эхний ээлжийг хүлээн авсан тухай The Brussels Times мэдээлжээ.
Европын эм бэлдмэлийн агентлаг өнгөрсөн лхагва гарагт энэ вакциныг Европын холбоонд ашиглахыг зөвшөөрсөн юм. "18-аас дээш насны хүмүүст коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Модерна вакциныг зах зээлд нэвтрүүлэхийг Евродын эм бэлдмэлийн агентлаг зөвлөлөө" хэмээн агентлагийн мэдэгдэлд өгүүлсэн байв. Мөн өдөр Европын комисс ЕХ-д Модерна вакциныг арилжааны зориулалтаар ашиглахыг дэмжсэн юм.
"Модерна вакциныг авснаар бид нэмэлт 160 сая тун вакцинтай болно. Өөр бусад вакцинууд ч ирэх юм. Европ коронавирусээс сэргийлэх 2 тэрбум тун вакцин авна. Бид европчуудыг хамгаалах зорилгоор шаардлагатай хэмжээнээс ихийг захиалсан" хэмээн Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
Өмнө нь Европын холбоо BioNTech/Pfizer вакциныг зөвшөөрсөн бөгөөд тус компанитай 300 сая тун вакцин авах гэрээ байгуулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ