Трампын гэргий Цагаан ордны 70 жилийн түүхт уламжлалыг зөрчжээ

АНУ-ын тэргүүн хатагтай асан Меланья Трамп дахин нэг уламжлалыг зөрчсөн талаар CNN мэдээлжээ. Тэргүүн хатагтай Цагаан ордны ажилтнуудад зохих ёсоор талархал илэрхийлээгүй гэнэ.
Тодруулбал, тэргүүн хатагтай нар ордноос явахаасаа өмнө ажилтнуудад зурвас үлдээдэг уламжлалтай аж. Тэд биечлэн таньдаг ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө талархал илэрхийлдэг бөгөөд хөгжилтэй, хошин дурсамжуудыг ихэвчлэн бичдэг байна. Ийм захидлууд Цагаан ордны ажилтнуудын хувьд хүсэн хүлээсэн бэлэг болдог гэнэ.
Меланья Трамп ордноос явахдаа ажилтнуудад захидал илгээсэн ч энэ захидлыг өөрөө бичилгүй, өөр нэг ажилтанд даалган, гагцхүү гарын үсэг зуржээ. Үүнийг мэдсэн Цагаан ордны ажилтнууд Меланья Трамп өөрсдийг нь басамжилсан гэж үзсэн гэнэ.
Үүнээс өмнө, Меланья Трамп шинэр сонгогдсон Ерөнхийлөгчийн гэргий Жилл БАйденыг Цагаан ордноор аялах айлчлалд уриагүй нь Цагаан орны 70 жилийн түүхт уламжлалыг зөрчсөн хэрэг болжээ. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн гэргийн Мишель Обама 2016 онд Меланья Трампыг Цагаан ордонтой танилцах аялалд урьж, хамтдаа цайлж байсан бол Меланья явахдаа Жилл Байденд урилга илгээгүй байна. Энэ уламжлал анх 1952 онд үүссэн бөгөөд тухайн үеийн ерөнхийлөгч Гарри Трумэний гэргий, тэргүүн хатагтай Бэсс Трумэн цагаан ордноос явахынхаа өмнө дараагийн ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрийн гэргийг Цагаан ордонтой танилцах аялалд урьж байсан нь 70 жилийн туршид тасралтгүй үргэлжилсэн уламжлалыг тавьжээ.
Харин Меланья Трамп Жилл Байденыг урихаас татгалзсанаар энэ уламжлалыг зөрчсөн анхны тэргүүн хатагтай болсон байна. Түүнчлэн Меланья Трампын нэр хүнд 47 хувьтай байгаа нь өмнөх тэргүүн хатагтай нарынхаас ихээхэн бага үзүүлэлт гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ