Хойд Солонгосын дипломат Өмнөд рүү дүрвэжээ

Кувейт дэх дипломат газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч, БНАСАУ-ын дипломат гэр бүлийн хамт Өмнөд Солонгос руу зугатсан гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Өмнөд Солонгосын "Ёнхап" агентлаг мэдээлсэн бөгөөд гэхдээ хэдийд дүрвэсэн талаарх тодорхой мэдээлэл өгөөгүй байнаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, Итали дахь Хойд Солонгосын дипломат Өмнөд Солонгос руу дүрвэснээс хоёр сарын дараа буюу 2019 оны есдүгээр сард Рю Хен У БНСУ руу дүрвэсэн байж болзошгүй гэнэ.
Өмнөд Солонгосын зарим хэвлэлүүдээр мэдээлж байгаачлан, Рю Хен У нь БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн нууц санг хариуцдаг мөн Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны товчооны даргаар ажиллаж байсан хүний хүргэн гэнэ. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө БНАСАУ-ыг орхин гарсан байж болзошгүй хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ