Танзани иргэдээ вакцинжуулахаас татгалзаж, Бурханд найдахыг уриалжээ
2021-02-03

Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд вакцин авахаар өрсөлдөж, буурай орнууд вакцингүй үлдэж удаан хүлээх нөхцөл байдал үүссэн талаар ДЭМБ, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд удаа дараа анхааруулж байлаа. Хүн амаа вакцинжуулахаар өрсөлдөж буй энэ үед вакцин огт хэрэглэх бодолгүй байгаа улс ч гарч ирэв. Энэ бол Африк тивд байх Танзани улс. 

Танзани улсын Эрүүл мэндийн яам коронавирусээс сэргийлэх вакцин худалдан авах, хүн амаа вакцинжуулах төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжил, жендер, ахмад настан, хүүхдүүдийн асуудал эрхэлсэн сайд Дороти Гважима мэдэгдсэнийг "Аль-Арабия" дамжуулжээ.


Эрүүл мэндийн сайдын өгүүлснээр, Танзанийн хүн ам "бүрэн аюулгүй байдалд" байгаа гэнэ. Түүнчлэн иргэдийг ариун цэвэр сахих, шаардлагатай бол "өвсөөр утлага хийх"-ийг уриалсан байна. 

 

Түүний энэ мэдэгдлээс өмнө, хоёрдугаар сарын нэгний өдөр Танзанийн бүс нутгийн захиргааны асуудал эрхэлсэн сайд Сулейман Яфо коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд эрх баригчид "утлагын эмчилгээ"-г сурталчлах аян эхлүүлж байгааг зарлаж байсан юм. 

 

"Манай оронд вирус орж ирэхгүй бид уур сорж, жимс, ногоо хэрэглээд устгана" хэмээн Яфо мэдэгдэж байв.

Утлагын эмчилгээг Танзанид ургадаг төрөл бүрийн өвс ургамал болон ним гэх модны навчны холимогоор хийдэг гэнэ. Ним гэх энэ модыг "бүх өвчнөөс хамгаалагч" гэж үздэг аж. Түүнчлэн Танзанийн сайд цагаан гаа, сармис, шийгуа, апельсин, нимбэг ихээр идэхийг зөвлөсөн байна. Энэ эмчилгээ ч ихээхэн эрэлттэй байгаа гэнэ. 

"Вирусгүй орон"

Танзани улс өөрсдийгөө "вирусгүй орон" гэж зарласан, энэ нь ердөө амархан, тоон мэдээллийг зарлахгүй байхад "болчхож байгаа" нь тэр. 

Өнгөрсөн сард Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули вакцин авах ямар ч шаардлагагүй гэж мэдэгдэж байлаа. Харин саяхан Европын холбоо коронавирусийн цар тахалтай тэмцэхэд, тэр дундаа вакцин, амны хаалт, эм худалдан авахад нь зориулж Танзанид 27 сая евро олгоход Танзанийн эрх баригчид мөнгийг нь авмагцаа вакцин авахгүй гэж мэдэгджээ. Тэрбээр үүнийгээ эмийн ургамалд итгэдэг шигээ эм бэлдмэлд итгэдэггүй гэж тайлбарласан бөгөөд ард иргэддээ хандан сүсэг бишрэлтэй байхыг уриалсан байна. 

 

"Бид энэ аюултай өвчинтэй тэмцэх үедээ нэн тэргүүнд Бурханд найдах ёстой. Мэдээж эмч нарын зөвлөж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Гэхдээ бид жил гаруй хугацаанд вирусгүй амьдарч, энэ амны хаалтгүй болоод л байна, бидний ихэнх нь амны хаалт зүүгээгүй" хэмээн Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнийг SABC News дамжуулж байв.

 

Тэд вирусгүй амьдарч байгаа гэх ч үнэндээ энэ нь өвчлөлийн тоог зарлахаа зогсоосонтой холбоотой юм. Одоо энэ улсад өвчлөлийн тохиолдол хэд байгааг мэдэх боломжгүй. 2020 оны дөрөвдүгээр сард тус улсад халдварын тохиолдол 509 болсноос хойш эрх баригчид шинэ тохиолдлын мэдээллийг зарлахаа зогсоосон байна. Орон нутгийн хэвлэлүүд эрх баригчдаас зөвшөөрөл аваагүй бол коронавирусийн сэдвээр мэдээлэл бэлтгэхийг хоригложээ. 

 

Өнгөрсөн сарын сүүлээр ДЭМБ Танзанийн эрх баригчдад хандан тахлын нөхцөл байдлын мэдээллээ хуваалцахыг уриалсан юм. Нэг л улс үр дүнтэй, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн аргаар тэмцэхгүй бол Африк тив бүхэлдээ энэ халдвараас ангижрах боломжгүй гэж санаа зовниж байгаагаа ДЭМБ илэрхийлж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хүн малын гоц халдварт өвчний үед утлага маш хэрэгтэй. Арвайхээрийн мэргэн бандид оточ Цэвэлванчигдорж гэдэг хүний бичсэн эмчилгээний судар маха бодид төрсөн бүхэнд ижил хамааралтай. Утлага бол шашины мухар сүсэгнийх биш Эртнээс одоог хүртэл хэрэглэж ирсэн эмчилгээний нэгэн сайн арга. ковид-д манайхан яагаад утлага хэрэглэхгүй байгаа нь сонин байна.
2021-02-04
иргэн:
танзана чинь христ шүү дээ манай энэ христын сүмд явдаг улсууд л санаатай орчуулж байгаа юм нэг юм хэлээд байнадаа
2021-02-03
монгол:
энэ христ лалууд доройтхоороо ийм л болж аллага хийгээд эхэлдэг юм шүү дээ
2021-02-03
sara:
harin txxxx.demii orchuulj tavijee
2021-02-03
harin txxx.shal demii orchuulsan yum.
2021-02-03
Zochin:
Yaduu uls oron yaduu heweeree l bdag, uchir ni ted yaduu setgej yu ch hiih durgui uchraas
2021-02-03
УГАНДА ЗИМБАБВЕ МОЗАНБИК ТЭГЭЭД МОНГОЛ ОРНО БИЗ
2021-02-03
Зочин:
Мунхаг
2021-02-03
zochin:
Odoo uuniig manai darga nar duuraij balarna aa.
2021-02-03
sara:
harin txxxx.demii orchuulj tavijee
harin txxx.shal demii orchuulsan yum.