АНУ-д онц байдлын хугацааг сунгав

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улс дахь коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор тогтоосон онц байдлын зэргийн хугацааг сунгасан талаар  CNBC мэдээлжээ. 

 

"Цар тахал улс орны нийгмийн эрүүл мэнд болон аюулгүй байдалд онцтой эрсдэл учруулсан хэвээр байна. Тиймээс 2021 оны гуравдугаар сарын нэгнээс хойш ч онц байдлын зэрэгт үргэлжилнэ" гэж Байдены зарлигт дурджээ. Харин хэдий хугацаагаар сунгасан талаарх мэдээлэл гараагүй байна.

 

АНУ-д коронавирусийн халдварын улмаас 500 мянга гаруй хүн амиа алдсаныг Байден онцлоод "холбооны Засгийн газрын бүхий л боломжуудыг дайчлан коронавирустэй тэмцэх ажлыг үргэлжлүүлэх нь чухал" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

SHUUD.mn: Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 28.3 саяд хүрсэн бол үүнээс 503.7 мянган хүн нас баржээ. Халдварын тохиолдол болон нас баралтын үзүүлэлтээрээ АНУ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм.

АНУ-д үндэсний хэмжээний гашуудал зарлалаа

Г.Бямбасүрэн 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ