Европын оронд Оросын вакцинаар вакцинжуулалт эхлүүлжээ

Сан-Марино улсад Оросын "Спутник V" тарилгыг ашиглан коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн талаар тус улсын Эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Роберто Чаватта ТАСС агентлагт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эхний ээлжинд эмч нар вакцинжуулалтад хамрагдах аж. Тус улсад вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийж байгаа гэж Чаватта онцолжээ. Түүнчлэн Италийн иргэд Сан-Маринод вакцинжуулалтад хамрагдаж болохгүй гэдгийг онцолсон байна.
Энэ улс анхлан Италитай вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч 12 дугаар сарын 27-ноос Европын холбооны 27 оронд вакцинжуулалт эхэлснээс хойш Сан-Марино руу ЕХ-д зөвшөөрөгдсөн нэг ч вакцин ирээгүй байна. Тиймээс энэ улс Оросоос вакцин авахаар болж, эхний ээлжийг хоёрдугаар сарын 23-ны өдөр хүлээн авчээ.
Энд дуулгахад, Сан-Марино нь дэлхийн хамгийн жижиг, хот улсуудын нэг юм. Энэ улс Өмнөд Европт байрладаг, бүхий л талаараа Италийн нутаг дэвсгэрээр хүрээлүүлсэн, 4106 хүн амтай. Европын хамгийн эртний улс гэж тооцогддог Сан-Марино Европын холбоо болон НАТО-д гишүүнчлэлгүй байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ