ДЭМБ COVID-19-өөс сэргийлэх вакцин хийлгэх хүсэлгүй хүмүүст зөвлөгөө өгчээ

img

Орос дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Мелита Вуйнович коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдахаас татгалзаж байгаа хүмүүст "цар тахлын үед гэртээ суу, хаашаа ч битгий гар" хэмээн зөвлөжээ. Вакцин тариулахаас татгалзах шийдвэр нь өөрийнх нь төдийгүй бусдын эрүүл мэндэд аюул занал учруулах тул ийм зөвлөгөө өгөхөөс аргагүй гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

 

"Энэ өвчин бол шинэ, хүнд, урхагтай, эрүүл мэндэд олон сөрөг үр дагавар учруулдаг өвчин. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхгүй гэж та шийдсэн бол энэ нь хоёр үр дагавартай. Нэгдүгээрт, та өөрөө эрсдэл гаргаж байна, хоёрдугаарт, бусад хүмүүст халдвар дамжуулах эрсдэл гаргаж байгаа хэрэг юм" хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ.

 

Тэрбээр эрүүл хүн аливаа халдварыг хөнгөхөн давчихдаг ч ямар ч хүчтэй дархлаатай байгаад нэмэр болдоггүй өвчнүүд байдгийг сануулсан байна. Түүнчлэн коронавирусийн халдварыг эсэргүүцэхэд вакцинаас өөр сонголт байхгүй гэдгийг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MANAY ORKUUD TER LALAR UYANGA ENE TERUUD SONSMOOR YUM BAYNA
2021-03-02