Хэдийнэ хоцрогдсон ч хүмүүсийн дунд эрэлттэй байдаг ашиггүй хэрэглээнүүд

img

Дэлхий ертөнц өөрчлөгдөж, хүний хэрэглээ ч хором мөч бүрээр хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Харин хүмүүс тэр бүр энэ өөрчлөлт, шинэчлэлтийг гүйцэж чаддаггүй. Түүнчлэн ердөө хэдхэн жилийн өмнө хүмүүс үнэт эдлэл, автомашин, үнэтэй гар утсанд мөнгө зарж, зарим нь бүр энэ хэрэглээгээ хангах гэж зээл авдаг байсан бол өнөө үед ирээдүйгээсээ зээлж бусдаас ялгарахгүй чанар, үүрэгтэй ч үнэтэй эдлэл авч хэрэглэдэг цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үеийн хэмжүүрээр хэдийнэ хоцрогдсон ч хүмүүс салж чадахгүй байгаа ашиггүй хэрэглээнүүдийг adme.ru жагсаасныг хүргэж байна.


 
Зурагт

Мэдээллийн эх сурвалж маш их болсон ч зурагт айл бүрд байх гол тавилгын нэг хэвээр л байна. Мэдээллийн эх сурвалж гэдгээрээ зурагт олон нийтийн сүлжээнээс хол хоцорсон бол зугаацуулах үйлчилгээний хувьд гэвэл стриминг үйлчилгээнээс мөн л хоцорчээ. Интернет зурагтыг бүхлээр нь орлож байгаа ч хүмүүс өдөр тутмын амьдралаасаа зурагтыг бүрэн халчхаж чадахгүй л байна.

 

Түргэн хоол 

Фэст фүүд буюу түргэн хоолны хор уршгийн талаар үй түмэн судалгаа байх ч хүмүүс энэ хоолыг сонгосоор л. Хэдийгээр хор уршиг нь их ч хийхэд хялбар, явуут дундаа идчихэж болно гээд өнөөгийн цагт баригдсан нийгэмд ихээхэн тохирсон хоол гэдгээрээ хүмүүсийн сонголт болсон хэвээр.


Хувийн орон сууц

"Өөрийн гэсэн юмтай болох" гэсэн зарчмыг монголчууд ялангуяа ихээхэн баримталдаг. Толгой хоргодох өөрийн гэсэн оронтой болохын тулд хүмүүс насан туршдаа зээлтэй амьдрахад бэлэн хэвээр л байгаа юм. Харин шинэ үеийн хандлага харьцангуй өөр болж, түрээсийн байр ихээхэн сонирхох болсон бөгөөд ийм байр ч хэд хэдэн давуу талтай байдаг. Сард ипотекийн зээл төлөхөөс хямд, дуртай газраа байр хайн нүүж очиж болно. Гэхдээ л хувийн орон сууц амжилттай, өөрийгөө тэжээхүйц хэмжээний гэдгээ харуулах ганц нэрийн хуудас болсон хэвээр л байгаа юм. 

 

Цирк  

Дундад кууны үеийн энэ зугаа цэнгээнийг хүмүүс үзсэн хэвээр. Харин сүүлийн жилүүдэд олон улсад амьтадтай циркийг харах хандлага эрс өөрчлөгджээ. Амьтдыг хүчээр барьж, торонд хашин олны өмнө үзүүлж үзэгчдийг цэнгүүлэх нь хүнлэг бус хэмээн үзэж амьтныг зугаа цэнгэлд ашиглахын эсрэг тэмцэх болсон юм. Гэсэн ч олон оронд цирк гол үзвэр хэвээр байна. 



iPhone

Apple компанийн бүтээгдэхүүнийг амжилттай яваагийн нэг илэрхийлэл болно гэж олон хүн өнөөг хүртэл бодсон хэвээр. Өнөөдөр хэн ч төсөвтөө тааруулан iPhone -оос дутахааргүй ухаалаг гар утас авчих боломжтой болсон. Гэсэн ч олон хүн iPhone утасны шинэ загварыг худалдан авахын тулд зээл авсан хэвээр. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ