Вакцинжуулалт удаашралтайн улмаас Европын холбоо 100 тэрбум евро алдана

img

Европын холбоо энэ оны эхний улиралд коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтыг жигдрүүлж чадахгүй бол хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын орлогогүй болж 100 тэрбум еврогийн алдагдал хүлээнэ гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Европын холбооны орнуудад иргэдийг вакцинжуулах ажил хэт удаашралтай, хүндрэлтэй байгаа нь дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байгааг Блүмберг онцолсон байна. Эдгээр хөрөнгө оруулагчид үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа хэт удаан сэргэх нь эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж түгшиж байгаа гэнэ.

 

Өнөөдрийн байдлаар Европын холбоонд 100 хүн тутамд 8 тун вакцин тарьсан байгаа нь АНУ, Их Британитай харьцуулахад тун бага үзүүлэлт аж. Европын холбооны орнууд зуны сүүл гэхэд хүн амынхаа 75 хувийг вакцинд хамруулсан ч 2021 оны аялал жуулчлалын улирал бүтэлгүйтнэ гэж шинжээчид үзжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ