Хятад Мьянмар руу цэрэг оруулжээ

img

Төрийн эргэлт гарч, цэргийнхэн эрх мэдлийг булаан авсан Мьянмар руу Хятадын цэргүүд орж байгаа гэх бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тарж эхлэв. Үүнээс өмнө Мьянмарын сөрөг хүчин мэдэгдэл хийхдээ газрын тос, хий дамжуулах хоолойг хамгаалахын тулд Хятадын хил дээр цэргүүдийг төвлөрүүлж байгааг онцолж байсан юм. 

 

Олон нийтийн сүлжээнд Хятадын далбаа бүхий цэргийн автомашинуудын цувааг харуулсан дүрс бичлэгүүд нийтлэгджээ. Хятад улс Мьянмарын хилийн бүсийн хот болох Мусэ рүү хий дамжуулах хоолойн аюулгүй байдлыг хангахын тулд цэрэг оруулсан гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичсэн байна.

 

Мьянмар улс Хятад руу газрын тос, хийг дамжуулах хоолойгоор нийлүүлдэг юм. Гэхдээ Мьянмар томоохон экспортлогчийн тоонд ордоггүй. Энэ оны нэгдүгээр сард гэхэд Хятад улс 4.685 тэрбум кубметрийг дамжуулах хоолойгоор импортолсон бол үүнээс 357 сая кубметр нь л Мьянмарт оногдож байжээ. 

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Вин Мьинт болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Тэд өнгөрсөн онд болсон бүх нийтийн сонгууль шударга болоогүй, харин эрх баригчид хэргийг шалгаагүйн улмаас ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдэж байлаа. Цэргийнхэн жилийн дараа сонгууль явуулж, ялсан намд эрх мэдлийг шилжүүлнэ хэмээн амалсан юм. Цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийснийг ард иргэд эсэргүүцэн, орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн бөгөөд цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас 500 гаруй хүн амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэргийнхний ард Хужаа улс байсны баталгаа энэ буюу
2021-04-07
Иргэн:
Хятадыг тойруулж Мьянмар, Тайландад иргэдийг гудамжинд зохион байгуулан гаргаж, ардчиллын бүс” байгуулах гэж байгаа АНУ-ын оролдлогыг таслахын тулд хятад шийдсэн арга хэмжээ авах байх л даа.
2021-04-06