Хятадыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өсчээ
2021-04-17

Хятадыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 44 хувиар өсчээ. 2021 оны нэгдүгээр улиралд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал өссөн талаарх мэдээллийг Хятадын Худалдааны яам мэдээлснийг Жэнминь жибао мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны эхний гурван сарын хугацаанд гэхэд л Хятад улс 44.86 тэрбум ам.долларын хэмжээтэй гадаадын хөрөнгө оруулалт татжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.8 хувиар өссөн байна.

 

Гадаадын хөрөнгө оруулалт хүлээн авсан нийт 10 мянган компани байгаа нь 2020 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 47.8 хувь, коронавирусийн хямрал гараагүй байсан 2019 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 6.7 хувийн өсөлттэй байгаа гэнэ.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар цар тахлын нөхцөлд Хятадын зах зээл тогтвортой байсны дээр зах зээлийн эзлэхүүн асар том гэдэгтэй холбоотой гэнэ. 2020 онд Хятад улс шууд хөрөнгө оруулалтын урсгалаараа АНУ-ыг гүйцсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
яг үнэн.:
Бид хөршөө байдгаараа л муулаад байх. Хятадад гадаадаас хөрөнгөө оруулаад байх юм. Бидний ойлголтоор бол хөрөнгө оруулалт хийхгүй биздээ.
2021-04-18
Хятадыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гэнээ юу гэсэн үг вэ хятадад хөрөнгө оруулалт өсчээ
2021-04-18