ЭМЯ-наас хатуу хөл хорионы хугацааг сунгах санал гаргасан уу

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ЭМЯ-наас хатуу хөл хорионы хугацааг сунгах саналыг гаргасан уу?
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан:
-ЭМЯ-наас хатуу хөл хориог үргэлжлүүлэх чиг бодлого баримталж байгаа. Учир нь халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байгаа. Мөн иргэдийн зүгээс ЭМЯ-ны цахим хаяг руу хатуу хөл хорионы чанарыг сайжруулах санал ирж байна. Уг саналуудыг анхаарч үзэх хэрэгтэй.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ