COVID-19: Энэтхэгт амиа алдсан хүний тоо 350 мянгыг давлаа

Энэтхэгт коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 350 мянгыг давсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн нэг хоногт тус улсад 2123 хүн нас барсанаар нийт нас баралтын тоо 351 309 болсон байна.Түүнчлэн өнгөрсөн хоногт 86 498 шинэ тохиолдол илэрснээр нийт халдварын тохиолдол 29 сая орчим болжээ.
Одоогийн байдлаар Энэтхэгт 1 303 702 хүн халдвар тээж байгаа гэнэ. Гэхдээ сүүлийн долоо хоногуудад коронавирусийн халдварын тохиолдол үргэлжлэн буурч байгаа гэж Энэтхэгийн эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ